Онгоц сүйрэхийн өмнөх гар утасны бичлэг олджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.01-нд нийтлэгдсэн

Онгоц сүйрэхийн өмнөх гар утасны бичлэг олджээ

 

Германы “Germanwings” компанийн “Airbus 320” онгоц Альпын нуруунд уул мөргөж осолдохоос өмнөх гар утасны бичлэг олджээ. Ослын газрын ойролцоогоос олдсон зорчигчийн гар утсанд онгоц унаж буй үеийн хэдэн минутын видео бичлэг байсан аж. Гар утасны бичлэгт хүмүүсийн царай харагдахгүй боловч “бурхан минь” хэмээн хашгирч буй нь тод бичигдэн үлдсэн байна.

 

Германы мөрдөн шалгах албаныхан нисгэгчийн бүхээгийн дуу хураагч хар хайрцагны мэдээлэл, бусад баримт нотолгоонд үндэслэн хоёрдугаар нисгэгч Андреас Любитц онгоцыг санаатайгаар сөнөөснийг тогтоогоод буй. Андреас Любитц нүдний хараанд нь асуудал үүссэнээс цаашид мөрөөдлийн ажлаа хийж чадахгүй болохоос айж сэтгэлийн дарамтанд орсон байсан аж. 150 зорчигчтой “Airbus 320” онгоцонд дунд сургуулийн 16 сурагч зорчиж явснаас гадна найман сартай нярай хүүхэд байжээ.

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж