Оросын парламентын гишүүнийг чуулганы танхимаас баривчлав | News.MN

Оросын парламентын гишүүнийг чуулганы танхимаас баривчлав

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Оросын парламентын гишүүнийг чуулганы танхимаас баривчлав

Оросын парламентын гишүүнийг чуулганы танхимаас баривчлав

ОХУ-ын ерөнхий прокурор, Мөрдөн шалгах хорооны дарга зэрэг хууль сахиулагчид өчигдөр /2019.01.30/ парламентын ордноос тус улсын хамгийн залуу хууль тогтоогч Рауф Арашуковыг баривчилжээ. Энэ нь тус улсын түүхэнд парламентын танхимд баривчлах ажиллагаа явуулсан анхны тохиолдол болов.

Хойд Кавказаас сонгогдсон 32 настай гишүүнийг хүн амины хэрэг, авлига болон сүрдүүлгийн хэрэгт сэжиглэж байгаа аж. Түүнийг 2010 оны тавдугаар сард өөрийн төрөлх Карачай-Черкесст нэгэн улстөрчийн аллагын захиалагч гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард алуурчдын нэг нь баригдаж, мэдүүлэг өгснөөр Арашуковыг сэжиглэж эхэлсэн байна.

Мөн Арашуковын эцэг, хийн бизнесийн магнат Раул Арашуковыг 450 сая ам.доллар шамшигдуулсан хэргээр САнкт-Петербург хот дахь ажлын байран дээрээс нь баривчилжээ.

Хууль сахиулагчдыг орж ирэхэд Арашуков шатаар буун зугтаах гэж байсан ч спикер түүнийг суудалдаа суухыг шаардахад тэрбээр үгэнд нь орж суудалдаа суусан байна. Мөрдөн шалгах хорооны дөрвөн албан хаагч, Холбооны аюулгүй байдлын газрын албан хаагчид түүнийг бүслэн баривчлах ажиллагаа эхлэхэд өндөр, булчинлаг биетэй Арашуков тэдний өмнө дуулгавартай гэгч нь зогсож, хуруугаа ч хөдөлгөлгүй тэдний шаардлагыг биелүүлж байсан гэв. Түүнийг байцаах үеэр Арашуков Оросоор сайн ярьж чадахгүй, орчуулагч авах хүсэлт тавьжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-31 202.179.31.65

Манайхан би увс күн байнээ, уйлгахкүээ баыгээ тол урчуулаг игнүү ккк

Avatar

Zochin 2019-01-31 49.0.213.120

ГОЁ ГОЁ, БАЯР ХҮРГЭЕ, ТА НАРЫН ШҮТЭЭД ҮХЧИХ ГЭЭД БАЙДАГ ОХУ ЧИНЬ ДУМ НЬ ИЙМЭРХҮҮ СҮГНҮҮДЭЭР ДҮҮРЭН ШҮҮ ДЭЭ,,

Avatar

БМ 2019-01-31 202.179.25.111

Ямарч байсан парламентаас асуулгүй шууд ажиллагаа явуулах боломжтой байдаг юм байна.

Avatar

Лочин 2019-01-31 202.179.18.60

ЕП-оор Батзанданг тавивал ингэж нэг ажиллах байх…

Avatar

Зочин 2019-01-31 122.201.24.130

Галзуу хүний гарт хутга бариулбал юу болдог билээ?? Төр гэдэг чинь мөрийтэй тоглоомын газар биш шүү дээ!!!

Avatar

Зочин 2019-01-31 122.201.24.130

Галзуу хүний гарт хутга бариулбал юу болдог билээ?? Төр гэдэг чинь мөрийтэй тоглоомын газар биш шүү дээ!!!

Avatar

Зочин 2019-01-31 192.82.64.216

хаха ..I..

Avatar

БИ 2019-01-31 112.72.12.9

ТЭРГҮҮН ТУРШЛАГА БОЛГОЖ МАНАЙХ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Иргэн 2019-01-31 202.170.71.157

Манай прокурорт ийм эрх өгчөөч. Парламент маань Гишүүний халдашгүй дархан эрх гээд өөсдөдөөгачин хууль баталчихсан байдаг ийм байхад шудрага юм гэж яаж байхав дээ.

Avatar

Зочин 2019-01-31 202.179.27.244

Ёоо ийм байх ёстой ш тээ. Гэтэл манайх гишүүний бүрэн эрх гэдэг өөрсдөдөө тохирсон хөгийн хууль гаргачаад пээдийгээд сууж байдаг

Avatar

Зочин 2019-01-31 203.217.139.225

Урд , хойт хөршүүд авилгач хулгайч улс төрчдөө ёстой нэг жишээ болохоор намнаж байна даа. Гэтэл манайд УИХ-ын тал нь хулгайч ЖДҮ-чид сууж байдаг

Avatar

Зочин 2019-01-31 122.201.24.130

Төр засгийн нэр хүнд ард түмний дунд ийм болчихоод байхад төрийн албанд гуйсан ч очихоос ичмээр болж дээ!!! Манай депутат, сайд дарга нар яаж тэсэж суудаг юм бэ??? Би л лав гайхаад барахгүй юм. Үгүй дээ ядаж үр хүүхэд, төрөл саданаасаа ичдэггүй юм байх даа????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж