Оросын парламентын гишүүнийг чуулганы танхимаас баривчлав

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Оросын парламентын гишүүнийг чуулганы танхимаас баривчлав

Оросын парламентын гишүүнийг чуулганы танхимаас баривчлав

ОХУ-ын ерөнхий прокурор, Мөрдөн шалгах хорооны дарга зэрэг хууль сахиулагчид өчигдөр /2019.01.30/ парламентын ордноос тус улсын хамгийн залуу хууль тогтоогч Рауф Арашуковыг баривчилжээ. Энэ нь тус улсын түүхэнд парламентын танхимд баривчлах ажиллагаа явуулсан анхны тохиолдол болов.

Хойд Кавказаас сонгогдсон 32 настай гишүүнийг хүн амины хэрэг, авлига болон сүрдүүлгийн хэрэгт сэжиглэж байгаа аж. Түүнийг 2010 оны тавдугаар сард өөрийн төрөлх Карачай-Черкесст нэгэн улстөрчийн аллагын захиалагч гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард алуурчдын нэг нь баригдаж, мэдүүлэг өгснөөр Арашуковыг сэжиглэж эхэлсэн байна.

Мөн Арашуковын эцэг, хийн бизнесийн магнат Раул Арашуковыг 450 сая ам.доллар шамшигдуулсан хэргээр САнкт-Петербург хот дахь ажлын байран дээрээс нь баривчилжээ.

Хууль сахиулагчдыг орж ирэхэд Арашуков шатаар буун зугтаах гэж байсан ч спикер түүнийг суудалдаа суухыг шаардахад тэрбээр үгэнд нь орж суудалдаа суусан байна. Мөрдөн шалгах хорооны дөрвөн албан хаагч, Холбооны аюулгүй байдлын газрын албан хаагчид түүнийг бүслэн баривчлах ажиллагаа эхлэхэд өндөр, булчинлаг биетэй Арашуков тэдний өмнө дуулгавартай гэгч нь зогсож, хуруугаа ч хөдөлгөлгүй тэдний шаардлагыг биелүүлж байсан гэв. Түүнийг байцаах үеэр Арашуков Оросоор сайн ярьж чадахгүй, орчуулагч авах хүсэлт тавьжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж