Битлзийн тухай баримтат кино бүтээнэ | News.MN

Битлзийн тухай баримтат кино бүтээнэ

Битлзийн тухай баримтат кино бүтээнэ

Битлзийн тухай баримтат кино бүтээнэ

“Let it be” дууг хийх явцын видеонд тулгуурлан Английн домогт Битлз хамтлагийн тухай баримтат кино хийхээр болжээ.

Битлз нь 1969.01.30-ны өдөр сүүлийн удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр тоглож байсан бөгөөд үүнээс яг 50 жилийн дараа буюу өчигдөр тус хамтлагийн албан ёсны веб хуудсан дээр баримтат кино бүтээх болсон тухай мэдээллийг хүргэсэн байна.

Баримтат киног “Хоббит”, “Бөгжний эзэн” киноны найруулагч Петер Жэксон найруулах бөгөөд Пол Маккартни, Ринго Старр, Жонн Ленноны эхнэр Ёко Оно, Жорж Харрисоны эхнэр Оливиа нар оролцон тоглох аж.

“Let it be” дууг бүтээх үеийн 55 цагийн видео бичлэгийг 1969 оны нэгдүгээр сард хийж, Линдсей Хогг гэдэг хүн дараа жил гэхэд нь эвлүүлэн, баримтат кино болгож байжээ. Гэвч 1970 онд хамтлаг албан ёсоор тарсны дараа “Apple” студиэс киног гаргахаа болихыг шаардсан аж. Харин энэ удаад Петер Жексон найруулагч “Apple” студийн зөвшөөрөлтэйгөөр Битлз хамтлагийг дэлгэцнээ эргэн авчрахаар боллоо.

“Let it be” дуу нь 1970 онд гарсан Битлзийн хамгийн сүүлийн цомог болох  “Apple”-д багтсан билээ. “Баримтат кино нь Битлзийн фенүүдийг 1969 онд аваачиж, цаг хугацаагаар аялуулах гайхалтай бүтээл байх болно” хэмээн Петер Жэксон хэлжээ.

Өмнө нь 2016 онд Битлзийн тухай "Долоо хоногт найман өдөр- Аялан тоглолтууд" гэдэг нэртэй баримтат кино гарч байв. Тус кино нь "Английн кино наадам"-аас "Шилдэг баримтат кино" шагналыг авсан.

Эх сурвалж: The Guardian

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-31 72.137.85.228

УИД -ээс урагшаах өргөн чөлөөнд байгаа Беателз гэгчдийн хөшөөг нүүлгэмээр юм.Ер нь байх шаардлага баыгаа юмуу. Оронд нь Монголынхоо алдартнуудын дурсгалын цогцолмор байгуулвал зоримжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж