Селин Дион: Эрч хүчтэй байхыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Селин Дион: Эрч хүчтэй байхыг хүсч байна

Селин Дион: Эрч хүчтэй байхыг хүсч байна

Канадын алдарт дуучин Селин Дион сүүлийн үед өөрийн хэв маягаа эрс өөрчилсөн төдийгүй  загварын салбарт хүч сорих болсон билээ. Өдгөө 50 настай дуучин бүсгүйг өндөр, гоолиг биетэй хэмээн хүмүүс магтдаг байсан ч биеэ ил гаргасан, задгай хувцас өмсөх болсноор түүнийг яс, арьс болтлоо турсан хэмээн шүүмжлэх болсон байна.

“Би өмнө нь илүү хуучинсаг хэв маягтай хувцасладаг байсан. Харин одоо өөрийн хүссэн загварлаг хувцсаа өмсөж, эрч хүчтэй харагдахыг хүсч байна” гэв. Мөн тэрбээр өөрийн гадаад төрх, уран бүтээл болон хувийн амьдрал нь хүмүүсийн сэтгэлд үргэлж нийцэх албагүй гэдгийг “The Sun” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр тун удахгүй шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа аж.

Түүнтэй 20 гаруй жилийг хамтдаа туулсан нөхөр Рене Ангелил нь 2016 онд хоолойн хорт хавдраар нас барсан билээ. Тэдний сонирхолтой агаад гайхалтай хайрын түүх нь олон хүмүүсийн зүрхийг уяраадаг байв. Дуу дуулах чин хүсэлтэй 12 настай Селин Дион хөгжмийн продюсер Рене Ангелилтай 38 настай байхдаа анх танилцаж байжээ. Тэд Селин Дионыг 19 настайд үерхэж эхэлсэн ба 26-тайд нь хуримаа хийж байв. Рене Ангелил бүх амьдралынхаа туршид Селин Дионоос өөр эмэгтэйг үнсэж үзээгүй хэмээн хэлж байсан удаатай. Тэд гурван хүүтэй.

Селин Дион, Рене Ангелил нар

Харин Селин Дион саяхан Парист болсон загварын шоуны үеэр хамтран ажилладаг бүжигчин Пепе Муньосын хамт зочилсон нь шуугиан тарьсан. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой гэх мэдээлэл 2017 онд гарч байсан ч няцааж байв. Харин энэ удаад загварын шоуны үзэгчдийн хамгийн урд эгнээнд сууж, камерын дуранг ойшоохгүй байгаа нь харилцаагаа хүлээн зөвшөөрсний илрэл байж болох юм. Пепе Муньос нь Селин Дионы шоу үзүүлбэрийн багт ажилладаг бөгөөд 34 настай аж.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж