МИАТ 4 ширхэг “в737-8мах”-тай болно | News.MN

МИАТ 4 ширхэг “в737-8мах”-тай болно

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

МИАТ 4 ширхэг “в737-8мах”-тай болно

МИАТ 4 ширхэг “в737-8мах”-тай болно

МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг” болон “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийгээд байсан. Үүний үр дүнд 4 ширхэг “В737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаас эхний агаарын хөлгөө 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүлээж авах төлөвтэй байна.

Ингэснээр тус компани Монголдоо хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиакомпанийн нэг болох юм.

Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “В737-8МАХ” агаарын хөлөг нь ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай. Мөн зорчигч өөрийн гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой.

МИАТ компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, нислэгийн шинэ чиглэл нээхэд агаарын хөлгийн паркийн хувьд ийнхүү илүү хангалттай болж байна.

Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MONGOL 2019-01-31 124.158.112.17

VERY GOOD .GOOD LUCK

Avatar

Зочин 2019-01-31 49.0.218.94

On October 29, 2018, Lion Air Flight 610, a Boeing 737 MAX 8, crashed into the Java Sea 13 minutes after take off from Soekarno–Hatta International Airport, Jakarta, Indonesia. … This is both the first fatal aviation accident and first hull loss of a 737 MAX. The aircraft was delivered to Lion Air in August 2018.
First flight: January 29, 2016
Program cost: Airframe only: $1–1.8 billion; including engine development: $2–3B
Number built: 330 as of December 2018

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж