Цахим ертөнцөд тавигдсан бичлэгтэй холбоотойгоор бурхан урлаач Д.Ухаанзаяа шүүхэд хандахаар болжээ.
Тэрбээр арван жилийн өмнө гурван цагийн лекц тавьсан юм байна. Энэ үеэр ярьсан зүйлээс нь “Эр эмийн ажлыг хийх үедээ зэрэг найтаах юм бол таван сарын дотор үхлийн ёр орж ирнэ. Эрийн дусал цагаан байхаа больж хар, улаан гарвал зургаан сарын дотор үхнэ” гэх зүйлийг нь таслан авч, олон нийтэд цацсан аж.
Бурхан урлаач Д.Ухаанзаяа “Тэдгээр зүйлийг би өөрөө зохиож эсвэл зөгнөж хэлээгүй. Түвдийн анагаахын атлас гэх алдартай номд бичигдсэн зүйлээс иш татаж ярьсан. Гэтэл ямар ч тайлбаргүйгээр зөвхөн үхнэ гэсэн хэсгүүдийг нь аваад тавьсан байна лээ. Би тус бичлэгийг анх нийтэлсэн газрыг хүний нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгнө” гэж мэдэгдээд байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ