Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад дараах арга хэмжээг авчээ.
Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлжээ.
Захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилсон бөгөөд ажлыг нь хүлээлцүүлэхээр ажлын хэсэг тус ангид ажиллаж байгаа аж.
Мөн нас барсан хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Одоогоор тэднийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм.
Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт албан тушаалын хариуцлага тооцож чөлөөлөхөөр боллоо.
Г.ХОРОЛ
Зочин 2019-01-31 150.129.142.177
Дорнодод байсан Өлзийбаяр мөн үү.
Зочин 2019-01-31 202.70.34.70
Тэр хүн алсан хүмүүсийг шоронд хатаах хэрэгтэй. Энэ бол санаатай аллага. Муусайн с****т новшнууд
Zochin 2019-01-31 49.181.168.210
Uvchtei sogtuun medegdehgui ter balai saidiig ogtsruul tend yu boldgiig mededgui erguu saidaar yaadiin
Зочин 2019-01-31 73.231.128.120
Өлзийбаяр гэгчийг Ажлаас чөлөөлөх биш хөөх ёстой. Нэмэгдэл нь шоронгийн ял эдлүүлэр ёстой.
Зочин 2019-01-31 99.251.168.56
er hi delxiin ali ch armid deglelt tamlal. baidag um,
ankhnaasaa tseregt ybyylahdaa. bueiin uzleg sain xiij ybyylj bai, er tsergiin alba xaax. ner turiin xereg bdag um
Зочин 2019-01-31 103.26.195.206
Цэрэг хүний ёсоор хариуцлагаа хүлээгээд уучлал гуйж армиас нэг мөсөн зайлах ёстой
Ярга 2019-01-31 103.229.121.77
Чөлөалөгдсөн дарга нар 2-3 жил гэртээ сайхан нуруугаа амраа. Тэгээд буцаад ажилдаа орно доо.
Зочин 2019-01-31 192.82.65.224
Энэ нөхдүүдийг бүрмөсөн цэрэг армиас зайлуулах хэрэгтэй. Цэрэг яргалж зодож тамладаг тэр араатангуудын зурагыг сошиалаар явуулж олон нийтэд сэрэмжлүүлэх хэрэгтэй. Хүний амь хохироосон, хүн тамласан араатангуудыг юунд нь ингэж хаацайлаад нуугаад байдгийг ойлгохгүй юм. Бусад улс оронд бол бүр эсрэгээр нь олонд таниулж дахин араатан зан гаргахаас сэрэмжлүүлдэг юм билээ.
Ганаа 2019-01-31 122.201.25.58
Төрийн, цэргийн албанаас бүрмөсөн чөлөөлөх хэрэгтэй дээ. 2-3 жилийн дараа энэ халагдсан хүмүүс чинь нэг цэргийн ангид оччихсон дахиад л хариуцлагагүй байдал, цэрэг амь үрэгдэнэ дээ.