Ухаалаг орон сууц Санто Смарт Апартмент

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Ухаалаг орон сууц Санто Смарт Апартмент

Хаашаа л харна шинэ орон сууц, шинэ барилгууд хотын дүүрэгт бүрт сүндэрлэнэ. Энэ олон сонголт дундаас та хэрхэн өөрийн амьдрах байрыг сонгож, худалдан авалт хийх вэ? Мэдээж аюулгүй орчин, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байршил гээд олон талаас нь бодож судалдаг биз. Ухаалаг технологийн эрин зуунд амьдарч байгаа та бидний хувьд орон сууцаа ч гэсэн ухаалаг, тав тухтай найдвартай хамгаалалттайг сонгох хэрэгтэй биш гэж үү? Таны сонголтод ухаалаг “Санто смарт апартмент” хотхоныг санал болгож байна. Залуу гэр бүлд зориулсан энэхүү ухаалаг орон сууцны эхний ээлжийн барилга ашиглалтад ороод байгаа бөгөөд хоёр, гуравдугаар ээлжийн захиалгаа авч эхэлжээ.

Санто Смарт Апартмент юу нь ухаалаг вэ гэж үү?

Ухаалаг систем гэдэг нь зөвхөн камерын хяналт, холбоо дохиолол зэргээр хязгаарлагдахгүй. Та ухаалаг утас, таблетаар гэрийнхээ дотор болон гаднах орчинг харах, хянах боломжтой бөгөөд айл бүрт гэрэлтүүлгийн удирдлагын систем, медиа систем, хамгаалалтын удирдлагын систем, автомат хөшигний систем, ухаалаг унтраалга гээд бүрэн ухаалаг системийг суурилуулсан юм. Мөн нэгдсэн харуул хамгаалалт хүүхдийн тоглоомын талбай зэрэг бүх асуудлыг хамгийн ухаалгаар шийдвэрлэж өгчээ. Барилгын тухайд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, бүрэн цутгамал төдийгүй барилгын салбарт олон жил үйл ажиллагаа эрхэлсэн “Зуншин” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Өвлийн цагт Нийслэлийн утаагүй цэвэр агаарын бүс, хотын аль ч зүгт ажил, сургуульд ойрхон байрлаж байгаагаараа давуу талтай.

Хотхоны тухайд:

Санто Смарт Апартмент хотхон нь 16 давхар 3 блок доороо үйлчилгээний төв, номын дэлгүүртэй орон сууц байх бөгөөд хотхон дотроо хүүхдийн цэцэрлэгтэй. Мөн Хүүхдийг аюулгүй орчинд тоглох боломжийг бүрдүүлж автомашингүй хүүхдийн талбайг бий болгосон. Харин авто зогсоолын тухайд барилгын В1, В2 давхар нь 360 автомашины дулаан зогсоол байх аж. Ингэснээр хотхоны дундуур автомашин зорчих хөдөлгөөнгүй, тайван орчинг бүрдүүлсэн нь ухаалаг шийдэл болж чадсан. Одоогоор эхний ээлжийн барилга ашиглалтад орсон. Харин хоёрдугаар ээлж 2019 оны 2-р улиралд , гуравдугаар ээлж 2019 оны 4-р улиралд тус тус ашиглалтад орох учир захиалга авч эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

Өрөөний сонголтын хувьд:

2 өрөө – 53,1 мкв 56,1 мкв, 58,5 мкв, 64,9 мкв

3 өрөө – 81,8 мкв,  83,1 мкв,  95 мкв, 95,9 мкв

4 өрөө – 116 мкв, 121,5 мкв.

ПЕНТХАУС

4 өрөө – 114,77 мкв,  120,77 мкв.

6 өрөө – 168,15 мкв,  190 232 мкв.

Төлбөрийн нөхцөл, зээл:

Мэдээж залуу гэр бүлээ дэмжих зээлийн үйлчилгээ байгаа. Зээлийн хувьд хоёрдугаар ээлжид урьдчилгаа 30% төлөөд ББСБ болон банкны зээлд орох боломжтой бол гуравдугаар ээлжид мөн урьдчилгаа 30% төлөөд ББСБ болон банкны зээлд орохоос гадна урьдчилгаа 10% төлөөд сар бүр ашиглалтад ортол график төлөлт төлөөд явах боломжтой байна. Мэдээж ингэж бичихээс илүүтэй та өөрийн биеэр очиж уулзаж, сонирхож үзвэл илүү их мэдээллийг авахаас гадна өөрийн нүдээр үзэх нь танд сонголт хийхэд тань амар байх болов уу? Тиймээс хаяг, холбоо барих утсыг нь танд үлдээе.

Баянзүрх дүүрэг 26-р хороо Хүннүгийн гудамж, Олимп хороолол Санто Смарт Апартмент хотхоныг зориорой.

Утас: 80205050, 80305050, 80345050

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж