Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил | News.MN

Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил

Хиймэл, таримал чулуугаар хийсэн хөөрөг өндөр үнээр худалдан авахаас болгоомжил

“СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРААС ЗӨВЛӨЖ БАЙНА”

Сүүлийн жилүүдэд байгалийн үнэт чулуу ховордож чулууг синтетик, хиймэл аргаар хийж их хэмжээгээр зах зээлд нийлүүлж байна. Хиймэл, таримал чулуугаар хийсэн эдлэл (хөөргө, аяга, зүүлт г.м. бусад)-ийг  өндөр үнээр худалдан борлуулж иргэдийг хохироох явдал гарах боллоо. Иймд тэдгээр чулууг хооронд нь ялгаж таних боломж, чадвар хүн бүрт байхгүй учраас мэргэжлийн байгууллагаар шалгуулж авах, хэрэглэх нь зүйтэй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын 6 дугаар зүйлд Үнэт металл, эрдэнийн чулууны ангилалыг баталсан байгаа. Мөн энэхүү журмын хэрэглэгч, Эрдэнийн чулууг олборлогч, эрдэнэсийн эдлэл үйлдвэрлэгч, арилжаалагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэний мэдвэл зохих хэдэн заалтыг дор орууллаа.

3.1. Эрдэнийн чулууны ангилалд нэр заасан чулууг олборлогч, эрдэнэсийн эдлэл үйлдвэрлэгч, арилжаалагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь сорьцын хяналтын асуудал хариуцсан байгууллагын эрдэнийн чулууны лабораториор чулууг тодорхойлуулж энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эрдэнийн чулууны гэрчилгээ" авна.

3.2. Эрдэнийн чулуун эдлэл эзэмшигч хүсвэл өөрийн үнэт эдлэлд эрдэнийн чулууны гэрчилгээ авч болно.

3.4. Эрдэнийн чулууны гэрчилгээ нь зөвхөн тухайн үед тодорхойлуулсан чулуу, чулуун эдлэлийн хувьд хүчинтэй байх бөгөөд уг гэрчилгээг өөр чулуу, эдлэлд ашиглахыг хориглоно.

3.5. Эрдэнийн чулууны гэрчилгээ үнэн зөв болохыг уг чулуу, эдлэлийг тодорхойлсон шинжээч өөрөө хариуцна.

3.6. Гоёл чимэглэлийн үйлдвэр нь үнэт эдлэлд суулгах чулуун шигтгээг эдлэл дээрээ суулгахаас өмнө тодорхойлуулсан байвал зохино.

Нэмэлт мэдээлэл өгөхөд Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын Эрдэнийн чулууны лабораторид эрдэнийн чулууг шинжлэн тодорхойлж гэрчилгээ олгодог бөгөөд иргэд үнэт эдлэлээ уг лабораториор шинжлүүлэх бүрэн боломжтой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-31 202.9.44.133

хуурамч эдлэл оригоосоо ялгах хамгийн энгийн арга бол жин байна. Иймд тийм эзлэхүүнтэй эдлэл ийм эинтэй байна гээд бияиж болохгүй байгаа юм байхдаа. Өөрсдийгээ рекламдсан зүйл бичжээ. Үнэт зүйл худалдан авчаад шалгуулах гээд аваад очих уу. Харин үнийн оронд худалдаж байгаа худалдан авч байгаа 2 шүүд ориг, хуурамчийг ялгах талаар бичих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж