09:00
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лаборатори”-ийн нээлтийн арга хэмжээ тус эмнэлгийн 1 давхарын хурлын зааланд болно. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны хэлтсийн дарга нар, АХ Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, ЭМСХХ-5 төслийн хамт олон, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл болон УГТЭ-ийн удирдлагууд оролцоно.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10-р давхрын хурлын танхимд "Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөв"-ийг танилцуулна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн гүйцэтгэсэн "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт", "Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт" зэрэг судалгаануудын талаар мэдээлэл хүргэнэ.
9:30
- ХХААХҮЯ-ны 1 давхарын хурлын танхимд "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалт эхэлнэ. 13 цаг хүртэл үргэлжлэх уулзалтад ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн их сургуулийн холбогдох албаныхан оролцоно. Оролцогчид дээр дурдсан хөтөлбөр, энэ онд мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд, тариалангийн бүс нутгийн тухай, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх шаардлага, боломжийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын зааланд Төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторийн их засвар, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө.
10:00
ХХААХҮЯ-ны гадаа талбайд ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-220695-520 маркийн найман ширхэг фургон автомашиныг найман аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Эдгээр автомашиныг хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн ажлыг шуурхай зохион байгуулах, мал эмнэлгийн яаралтай дуудлага үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олгож байгаа юм.
Автомашиныг ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд гардуулж, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл хүлээн авна.
10:30
МБШТ Гандантэгчэнлин хийдийн их гэрт, тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ нийт сүсэгтэн олон, ард иргэдэд мэдээлэл хүргэнэ.
11:00
- Үндэсний мэдээллийн төвд монгол адуутай иргэд эрлийз адууг уламжлалт морин уралдаанд оролцуулдаг асуудлыг эсэргүүцэж холбоо байгуулан ажиллахаар болсон талаар уяачдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
- "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.
11:40
Богд хааны ордон музейн Үзэсгэлэнгийн танхимд Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслол болно.
12:30
Европын холбооны “GPS Plus хөтөлбөр”-ийн хүрээнд ОУХБ-аас хэрэгжүүлсэн төслийн хаалтын дугуй ширээний ярилцлага болно.
Уулзалтад ХНХЯ, МАОЭНХ, МҮЭХ, ХЭҮК, МХЕГ, ГБХЗХГ, МХХ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үр дүн, сургамжаа дүгнэж, эхлүүлсэн санаачилга, гарсан ололтыг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар зөвлөлдөнө.
Уулзалт Blue sky буудлын 3 дугаар давхрын “Топаз” танхимд болно.