Квитова үлдэж, Азаренка буцах болов

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Квитова үлдэж, Азаренка буцах болов

Квитова үлдэж, Азаренка буцах болов

Мэргэжлийн талбайн теннисний эмэгтэйчүүдийн “St, Petersburg Ladies’ Trophy” тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотод болж байна.

Өчигдөр ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд болж, тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Чехийн Петра Квитова Беларусын В.Азаренкаг 6:2, 7:6-аар хожиж, цааш тоглох эрхээ авав. Дэлхийн чансааг тэргүүлж явсан Азаренка тус тэмцээнд цагаан хуудсаар оролцсон ч хоёрдугаар тойрогт өдгөө оргил амжилтаа үзүүлж яваа П.Квитовад ялагдлаа. Азаренка 11 мянган ам.доллар, чансааны 55 оноотой Санкт-Петербургаас буцлаа.

Квитовагийн дараагийн өрсөлдөгч Хорватын Вэкис, ОХУ-ын Кудмертова нарын аль хожсон нь байх юм.

St, Petersburg Ladies’ Trophy” тэмцээний шагналын сан 823 мянган ам.долларт багтсан бөгөөд ганцаарчилсан болон хосын төрлийн аваргууд ирэх хоёрдугаар сарын 3-ны өдөр тодорно.

2012 онд дэлхийн чансааг тэргүүлж явсан, Австралийн нээлттэй тэмцээний хоёр удаагийн аварга, Америкийн нээлттэй тэмцээний хоёр удаагийн дэд аварга, "Лондон 2012" олимпийн наадмын алт, хүрэл медальт, Беларусын нэрт теннисчин Виктория Азаренка.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж