Мэргэжлийн талбайн теннисний эмэгтэйчүүдийн “St, Petersburg Ladies’ Trophy” тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотод болж байна.
Өчигдөр ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд болж, тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Чехийн Петра Квитова Беларусын В.Азаренкаг 6:2, 7:6-аар хожиж, цааш тоглох эрхээ авав. Дэлхийн чансааг тэргүүлж явсан Азаренка тус тэмцээнд цагаан хуудсаар оролцсон ч хоёрдугаар тойрогт өдгөө оргил амжилтаа үзүүлж яваа П.Квитовад ялагдлаа. Азаренка 11 мянган ам.доллар, чансааны 55 оноотой Санкт-Петербургаас буцлаа.
Квитовагийн дараагийн өрсөлдөгч Хорватын Вэкис, ОХУ-ын Кудмертова нарын аль хожсон нь байх юм.
“St, Petersburg Ladies’ Trophy” тэмцээний шагналын сан 823 мянган ам.долларт багтсан бөгөөд ганцаарчилсан болон хосын төрлийн аваргууд ирэх хоёрдугаар сарын 3-ны өдөр тодорно.
Холбоотой мэдээ