Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд Монголын 22 бөх барилдсан. Дээд талаасаа гурав дахь буюу Макүшита зиндаанд манай найман бөх барилдсанаас Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэн дөрвөн даваа, гурван унаа авсан билээ. Тэгвэл Кирибаяма Б.Лхагвасүрэн ирэх гуравдугаар сарын башёд Жюүрёо зиндаанд барилдахаар болжээ. Энэхүү шийдвэрийг энэ сарын 29-ний өдөр хуралдсан мэргэжлийн сүмо бөхийн холбооноос гаргасан байна.
“Мичинокү” дэвжээний бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн Хацү башёд Макүшита зиндаанд барууны нэгээс барилдаж тавин хувийн амжилтаа үзүүлсэн юм. Тэрбээр сүмод хөл тавьснаас хойш 23 башё барилдсаны эцэст зиндаа ахиж, цолтой бөхийн нэг болж байна. Ийнхүү Монголын бөхчүүдээс дахин нэг бөх чансаагаа ахиулж, Жюүрёо цаашлаад Дээд зиндаанд барилдахаар тэмүүлж эхлэв.
Иргэд 2019-01-31 103.9.89.18
Хэдэн настай хэний хүү юм бэ. Хаана төрсөн ямар боловсролтой зэргийг мэдээлсэн бол сонирхолтой байлаа. Мэдээ бичих гэж оромдох юм даа
ganaa 2019-01-31 202.72.244.219
АМЖИЛТ ХҮСЬЕ. ЗОРИГТ МОНГОЛЫН ХҮҮ ГЭДГЭЭ ХАРУУЛААРАЙ.