Apple компани iPhone утасныхаа үнийг бууруулна | News.MN

Apple компани iPhone утасныхаа үнийг бууруулна

Apple компани iPhone утасныхаа үнийг бууруулна

Apple компани iPhone утасныхаа үнийг бууруулна

Apple компани iPhone ухаалаг гар утасныхаа үнийг үндэсний мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханш нь суларсан улс орнуудад бууруулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар тус компанийн тэргүүн Тим Кук мэдээлсэн байна.

Тэрбээр “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа “Хэд хэдэн улсын валютын ханш суларсны улмаас хөдөлгөөнт төхөөрөмжийн үнэ мэдэгдэхүйц өссөн. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг нь харгалзан үзэж, үнийг тохируулахаар шийдээд байна. Бид өнгөрсөн жилийн орон нутгийн үнэтэй уялдуулахаар тогтсон нь бүс нутагт борлуулалт хийхэд тустай гэж найдаж байна" гэж хэлжээ.

Агентлагийн мэдээлж буйгаар энэ нь Apple компаний хувьд 12 жилийн хугацаанд ухаалаг гар утасны үнээ бууруулж, хамгийн хямд үнэ санал болгож буй хоёр дахь тохиолдол нь аж.

Эх сурвалж: RT

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-30 80.83.235.52

Үнэтэй хог.

Avatar

Зочин 2019-01-30 203.169.49.100

одоо борлуулалт нь буураад байгаа болохоор аргагүй эрхэнд авсан арга хэмжээ биз ээ?

Avatar

Зочин 2019-01-30 150.129.141.85

Хүн гээч амархан уйдамхай одоо тоохоо больж эхлэж байгаа даа одоо маш хямд хор багатайг нь сонгох байх iphone таны нэр төрийн баталгаа зэрэг зиндааны үзүүлэлт байхаа больж модноос гарч байгаа байлгүй дээ зохиогч нь гэр бүлээ огт хэрэглүүлдэггүй байсан гээ биз дээ хортойг нь мэддэг учир энд мань мэт нь гангараа зиндаа болгосон гайхуулж байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж