Б.Ичинхорлоо: PR сайтай ном чанартай бүтээлээс илүү гүйлгээтэй болсон | News.MN

Б.Ичинхорлоо: PR сайтай ном чанартай бүтээлээс илүү гүйлгээтэй болсон

Б.Ичинхорлоо: PR сайтай ном чанартай бүтээлээс илүү гүйлгээтэй болсон

Б.Ичинхорлоо: PR сайтай ном чанартай бүтээлээс илүү гүйлгээтэй болсон

Ном унших нь оюуны хөрөнгө оруулалт төдийгүй соёлын нэг хэлбэр боловч хулхи, чанаргүй бараа үйлдвэрлэгдэх болжээ. Өнөөдөр чанартай бүтээлээс илүү сурталчилгаа нь сайн ном гүйлгээтэй болсныг Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэлсэн. Тэрбээр “Хүмүүс номын сурталчилгааг замбараагүй хийдэг болсон. Сурталчилгаа сайтай ном хүмүүсийн анхаарлыг илүү татаж байна. Уншигчдад үндэсний оюун санааны хэрэгцээг даах чанартай бүтээл хэрэгтэй.

Мөн зорилготой, тэмүүлэлтэй, үнэнийг олж мэдье гэсэн тууштай уншигч бидэнд үгүйлэгдэж байна. Уншигчдын тоо биш чанар их чухал юм. Номын санд хэдэн цаг суух нь хамаагүй, эндээс соён гэгээрүүлэгчид, эрдэмтэд төрөн гарах ёстой” гэж хэлж байна. Үүнтэй найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн санал нэгдэж “Утга зохиолын хүрээнд чанартай бүтээл  өдрийн од шиг болж, цөөрсөн. Сайн орчуулга, шүлгийн түүвэр их ховор шүү” хэмээн тодотгож цаашид залуу үеийн уран бүтээлчдээс чанартай сайн бүтээл гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Нохой жилийн шилдэг бүтээлээр шалгарч, тархийг тань “цэнэглэх” шилдэг бүтээлүүдээс товч танилцуулъя.

               “ШУВУУГ СУЛЛА”

1990-ээд оноос эхлэн яруу найргийн шилдэг түүврүүдээ уншигчдад хүргэхийн зэрэгцээ “Болор цом” наадмын тайзнаа олон сайхан шүлгээ дуудаж, “Эгшиглэнт эх”-ийн тэргүүн найрагчаар тодорч байсан Ц.Бавуудорж яруу найргаа түр орхиж, үргэлжилсэн үгийн төрлөөр бичих болсон. Түүний нохой жилд уншигчдын гарт хүргэсэн “Шувууг сулла” нэртэй номыг шүүмжлэгч, судлаачид оны шилдэг хэмээн нэрлэжээ.

“Шувууг сулла” номд яруу найрагчийн сүүлийн үед бичсэн өгүүллэг, бичил өгүүллэг, тууж, жүжгээс багтжээ. Номонд 40 орчим өгүүллэг, 80 орчим бичил эсээ нэг тууж, нэг жүжгийг бусад бүтээлээсээ шигшин оруулсан байна.

                "САНКАРА" ЭСЭЭ РОМАН

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн  Амьдралын ёроолд унаад, тэмцэж боссон монгол залуугийн бодит түүхээс сэдэвлэсэн  Санкара эсээ роман нохой жилийн шилдэг номоор шалгарлаа. "Санкара" эсээ романд социалист Монголын нийслэлд, урлагийн гэрт өсөж бойжсон зураач залуу дүүгийнхээ хамт гэмт хэрэгт холбогдоно.  Дүүгийнхээ хэргийг ах нь үүрч, тэндээсээ галзуугийн эмнэлэгт хэвтэж, хэцүү бэрхийг туулах ч уран бүтээлээ эхэлдэг аж. Дараа нь телевиз киноны хүн болж хийсэн киногоороо дэлхийгээс 23 шагнал авсан түүх,  мөн бясалгалтай учирсан хийгээд зөн ёр хосолсон бодит түүхээс сэдэвлэсэн эсээ роман юм.

                              "МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГИЙН ГАРЛЫН ТАЙЛБАР ТОЛЬ"

Олон улсын монгол судлалын холбооны хүндэт ерөнхийлөгч, зөвлөх, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоогийн Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь нохой жилийн шилдэг дөрөвт  багтжээ. Энэхүү ном маш том судалгааны материал аж.

Монгол хэлний судлал үүсэн хөгжиж ирсэн 200 шахам жилийн хугацаанд монгол хэл аялгууны толь, орчуулгын толь, тайлбар толь, бичгийн дурсгал, сурвалж бичгийн үгсийн хэлхээ харь үгийн толь, нэр томьёоллын толь зэрэг үгсийн сангийн олон талын зориулалттай толь бичгүүд олноор гарсан байна.

Харин 2018 онд хэвлэгдсэн Монгол хэлний үгийн гарлын толь бичиг нь нохой жилийн шилдэг номоор нэрлэгдэж байна. Толь бичигт 3.700 орчим толгой үг багтсаны дотор 2.200 орчим монгол үг, 1.500 орчим гадаад хэлний үгийг багтаажээ.

                        ШИЛДЭГ ОРЧУУЛГЫН НОМ:  "ХАЙРЫН ААШ"

Япон хэлнээс олон роман, тууж, өгүүллэгийг сорчлон орчуулж, уншигчдын оюун санаанд үнэтэй хувь нэмрийг оруулж, олны талархлыг хүлээсэн орчуулагч О.Жаргалсайхан "Хайрын ааш" номоо уншигчдад хүргэсэн. Хайр олон ааш араншинтай ч япон зохиолчийн хайрын ертөнц уянгалаг зөөлөн сэтгэлийн асар их догдлолтой, өөдрөг дэврүүн энхрий ялдам санаашрангуй гэгэлгэн дүрслэлийг харуулжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-30 103.87.255.62

Өөрөө туулсан амьдралаа бичсэн болохоор Төрмөнхийн ном сайн үнэн болсон байх

Avatar

Уншигч 2019-01-30 64.119.21.243

Сурталчилгаа гэдэг идэх, өмсөх юманд л илүү зохидог. Номонд бол эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг үг зохино. Гүй ээ яахав гайгүй ном гарсан байна лээ. Бэнсэн үлгэрч, Цадиг хууч, Урианхайн ботиуд гээд.

Avatar

Zochin 2019-01-30 130.34.154.169

Undur alban tushaaltai l bol heniig ch dagadag negen tuuhch baih yum. Tegeed uursdin hevluulsen nomoo borluulah geed l bas neg shildeg nomd ner devshuuljee. Demjeedeh geed l yraisan suragtai baisan

Avatar

Зочин 2019-01-30 122.201.22.47

Хоосон толгойт, үнэртнээ зөв сонгож чаддаггүй алдарт я Ичко

Avatar

Зочин 2019-01-30 146.115.163.21

Huvtsas ii zagvar huudug shig nom unshihdaa hurtel olniig ayaldan dagah yum. Uurtuu taalagssan nomoo l unsh l da

Avatar

Гайна 2019-01-30 66.181.161.107

Яг үнэн. Шал дэмий цаас үрсэн ном их гарах юм. Шүүдэрцэцэг Бадрангуй Сарантуяа гээд цаг үрсэн зохиол их байна

Avatar

Эсрэгээр нь хэлмээр бна 2019-01-30 66.181.178.21

Муу ном PR их хийдэг. Сайн ном уншигчдад аяндаа танигддаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж