2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 580,133,826 төгрөгийн үнийн дүн бүхий 4,332,624 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремекон" ХК (RMC+9.43%) болон "Дархан Нэхий" ХК (NEH+7.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК (MIE-11.11%) болон "Багануур" ХК (BAN-6.67%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 2,309 ширхэг үнэт цаасыг 242,541,130 төгрөгөөр арилжаалагдсан байна
"TOP 20" индекс 0.65 хувиар өсч 21630.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,464,337,324,417.86 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ