Оросуудын зээлийн хэмжээнд Дэлхийн банк санаа зовинож байна | News.MN

Оросуудын зээлийн хэмжээнд Дэлхийн банк санаа зовинож байна

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Оросуудын зээлийн хэмжээнд Дэлхийн банк санаа зовинож байна

Оросуудын зээлийн хэмжээнд Дэлхийн банк санаа зовинож байна

Орос иргэдийн зээлийн хэмжээ эрс нэмэгдэж байгаад Дэлхийн банк санаа зовинож байна гэж Le Figaro бичжээ. Тус хэвлэлийн бичсэнээр 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар оросуудын авсан зээлийн хэмжээ 210 тэрбум евро байгаа нь 2013 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн дүн ажээ.

Зээлийн хэмжээ ийнхүү хурдацтай нэмэгдэж байгаа нь Оросын банкуудын өндөр хүү, ойролцоогоор 10 хувь, мөн өдрийн 2 хувийн хүүтэй бичил зээл ихээхэн дэлгэрсэнтэй холбоотой гэж үзэж байгаа ажээ. Гэтэл Оросын инфляц өссөөр байгаа бөгөөд 2018 оны эцсийн байдлаар инфляцийн хэмжээ 5,6 хувьтай байсан, мөн энэ оноос НӨАТ-ын хэмжээ энэ 2019 оноос нэмэгдэж байгаа нь санхүүгийн хөөс үүсгэж болзошгүй хэмээн Le Figaro бичжээ.

ОХУ-ын Засгийн газар энэ байдалд анхаарал хандуулаад эхэлсэн байна. Зээл олголтыг чангатгаж, бичил зээлийн компаниудад 10 мянгаас дээш рублийн зээлийг 15-аас илүү хоногоор өгөхийг хориглоод байна.

Гэсэн ч үүний сөрөг хариу үйлдэл гарч, хар захын зээл олголт нэмэгдсэн байна. Тэгээд ч өмнөх зээлээ төлөхийн тулд дахин шинэ зээл авахаас өөр аргагүй ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-01-31 49.0.213.120

БАЯР ХҮРГЭЕ, ДААНЧ ИХ ГАЙХУУЛААД НЭГ ХҮНИЙГ ТАХИН ШҮТЭЭД БАЙГАА ЮМ, БОЛЖ.

Avatar

Зочин 2019-01-31 202.9.42.54

Яанаа, манайх бүр эрсдэлтэй байхад дэлхийн банк тоодоггүй ш@@сан. Хогийн юм бэ. Дэлхийн банкид итгэж болохгүй нь дээ.

Avatar

Зочин 2019-01-31 202.21.119.202

Ene huuhed yuugaa bicheed bgambee haha

Avatar

Зочин 2019-01-31 64.119.24.79

ийм эрсдэлтэй улсаас зээл авъя гээд санал тавиад байдаг Монголчууд дэлхийн номер 1 тэнэгууд байх нь

Avatar

Зочин 2019-01-31 203.169.49.100

Тоон үзүүлэлтийг харахад манайд байдал 2 дахин их эрсдэлтэй байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж