Цэвэр сүүг хольцтой сүүнээс тусад нь зарах нь зөв гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Цэвэр сүүг хольцтой сүүнээс тусад нь зарах нь зөв гэв

Цэвэр сүүг хольцтой сүүнээс тусад нь зарах нь зөв гэв

Дэлгүүрт зарж байгаа цэвэр сүүг хольцтой сүүнээс тусдаа лангуунд тавьж зарах нь хэрэглэгчдэд сонголтоо хийхэд их дөхөмтэй байх болно хэмээн ОХУ-ын Чанарын албаны дарга Максим Протасов РИА Новости-д ярьсан байна.

Ийм шийдвэр гаргах гэж байгаа тухайгаа Ерөнхий сайд Дмитрий Медведев саяхан мэдэгдсэн юм. Энэ оны долдугаар сарын 1-нээс  энэ шийдвэр хэрэгжиж эхлэх ажээ.

Хольцтой сүү гэдэг нь сүүний агуулагдах тосыг ургамлын тосоор орлуулсан сүүг хэлж байгаа бөгөөд ийм найрлагатай сүү нь тусдаа тэмдэглэгээтэй лангуунд байх ёстой гэж үзэж байгаа юм.

“Ингэж ялгах нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд тустайгаас гадна худалдан авах соёлд сургана” хэмээн Протасов хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж