Ерөнхийлөгч бэлэг тараалтыг хориглох хууль санаачилна | News.MN

Ерөнхийлөгч бэлэг тараалтыг хориглох хууль санаачилна

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч бэлэг тараалтыг хориглох хууль санаачилна

Ерөнхийлөгч бэлэг тараалтыг хориглох хууль санаачилна

Сар шинэ болохын  өмнө УИХ-ын зарим гишүүн тойрогтоо ажиллаж тойргийнхоо хөгшчүүлийг баярлуулаад тун завгүй явна. Жил ирэх тусам гишүүдийн тараах бэлэг томорч, хөгшчүүлийг өөрсдөдөө “урвуулахдаа" бүр гаршжээ.

Эмч, багш нар чихэр, набор авбал  авлига болдог бол УИХ-ын гишүүн архи, данх, гурил, сүү, будаа тараавал бэлэг болдог  ийм л нийгэмд бид амьдарч байна. Угтаа иргэдийнхээ амьдрал ахуйг сайн сайхан болгохын төлөө ажиллах ёстой төрийн түшээд сонгогчдынхоо ядуу сэтгэхгүй, ядуу амьдралаар  даажигнаж байгаа нь энэ.

Энэ жилийн тухайд түшээдийн гарын бэлэгт  тавгийн идээ, будаа, гурил, сүү, цаг тооны бичиг зэрэг давамгайлж байна. Тэгвэл бэлэг тараах ажиллагааг  Ерөнхийлөгч хориглож хуулийн төсөл боловсруулахаар болжээ.

Тодруулбал,  Ерөнхийлөгч Х.Баттулга  Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон нэмэлтийг Сонгуулийн хуульд оруулах хуулийн төслийг  өргөн барих аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

 

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х.Батсайхан иргэн 2019-01-30 202.131.244.210

Хүнлэг сэтгэлд чинь баярлалаа ерөнхийлөгч өө. үргэлж дэмжинэ.

Avatar

од 2019-01-30 202.21.117.178

ЗӨВ ЗӨВ

Avatar

йыбйбй 2019-01-30 192.82.64.153

За ер тэд нараас мөнгө юм салгаж авч л байвал уг нь зүгээр юмсан муусайн ЖДҮ-чид мөнгөний гайхануудаас

Avatar

Зочин 2019-01-30 192.82.64.153

За ер тэд нараас мөнгө юм салгаж авч л байвал уг нь зүгээр юмсан муусайн ЖДҮ-чид мөнгөний гайхануудаас

Avatar

mongol hel muu bagshiin gai 2019-01-30 182.160.0.19

mongol ulsiin ih surguuliin setgvvl zvin tenhem oorsdoo ch mohgol helnii dvrem medehgvi olon kazak bagsh olontoi bolood udaj baigaa um bilee,tednii beltgej bui hvmvvs xvnii ner zov bichij chadahgvi,vg zvi, ogvvlberiin bvtesh yariad nemergvi

Avatar

Зочин 2019-01-30 149.167.33.143

УИХ ГИШҮҮДЭД ГАРЦ ЗААЖ ӨГЬЕ ӨӨ. ХОТОД ХОГ ТҮҮЛГЭЭД, ХӨДӨӨ ШАРИЛЖ ЗУЛГААЛГУУЛААД ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС ГЭЭД МӨНГӨ ТАРААЧИХ. БҮГДЭНД НЬ АШИГТАЙ БОЛНО ДОО ТИЙМ ҮҮ

Avatar

Зочин 2019-01-30 202.9.42.251

Энэ сэтгүүлч эхлээд бэлгийн ажиллагаа гэж тэнэгтсэн. Одоо бэлэг тараалт гэж хачин, монгол биш, орчуулгын модон хэлээр бичих юм. Монгол хэлээ төгс эзэмшсэн байх ёстой сэтгүүлч та нарыг ингэж буруу ярьж бичээд байхаар наадхыг чинь жирийн хүмүүс дуурайсаар байгаад бүр хэвшил боллоо. Монгол хэл бол үйл үг гол үүрэгтэй байдаг онцлогтой шүү. Үйл үгийг нэр үг болгож хэрэглэх нь голдуу европ хэлэнд байдаг. Бэлэг тараахыг хориглох гээд л хэлчихээч дээ. Хэлэхэд ч, бичихэд ч, ойлгоход ч амар баймаар юм.

Avatar

Зочин 2019-01-30 66.181.185.194

NEWS.MN БОЛОВСРОЛ МУУТАЙ ТАНИЛ ТАЛЫНХАА ХҮҮХДИЙГ ОРЧУУЛАГЧ, СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛУУЛДАГ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ. ДАНДАА ЭЛЭГ ХӨШИМ ЮМ БИЧИЖ БАЙДАГ ЮМ.

Avatar

Зочин 2019-01-30 149.167.33.143

ЗҮГЭЭР ЗҮГЭЭР ОДОО БЭЛЭГ ТАРААЛТЫН ЗОГСООЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ГЭЭД ЗАСЧИХНА АА

Avatar

Зочин 2019-01-30 122.201.24.133

За энэ ч яах вэ! Харин Ерөнхийлөгч ард түмэндээ ханадж нэг Уриалга гаргамаар байна: Цагаан сараар орж гарсан хүн болгонд гарын бэлэг өгдөгийг болих тухай!!! Харин 80-аас дээш настан болон 5-аас бага насны балчируудад бэлэг өгдөг байж болох л юм даа. Насыг бол багцаа болгож л хэллээ шүү!

Avatar

Зочин 2019-01-30 149.167.33.143

ОДОО БҮР БЭЛЭГ ТАРААЖ ХҮН АЛЖ НААДДАГ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ?

Avatar

Зочин 2019-01-30 202.179.24.217

Нэг ийм жижигхэн юмаар сайтын мөн чанараа харуулаад байгаа юм даа. Хүмүүсийг өөрөөсөө тэнэг гэж битгий бодоорой. Ерөнхийлөгчийг доош нь хийх гэсэн Энхболдын пялдага гар л байна.

Avatar

Зочин 2019-01-30 66.181.185.194

ХА ХА ЯМАР ТЭНЭГ ГАРЧИГ ӨГДӨГ САЙТ ВЭ. ХӨӨРХИЙ ГИШҮҮД ОДОО БЭЛГИЙН АЖИЛЛАГААГАА ХОРИГЛУУЛААД ҮҮЛЭ БОРООНЫ АЖИЛ ХИЙХ Ч ЗАВГҮЙ ТӨРДӨӨ ЗҮТГЭЭД БАЙЖ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-01-30 66.181.185.194

ХА ХА ЯМАР ТЭНЭГ ГАРЧИГ ӨГДӨГ ЮМ БЭ. ХӨӨРХИЙ ГИШҮҮД ОДОО БЭЛГИЙН АЖИЛЛАГААГАА ХОРИГЛУУЛААД ҮҮЛЭ БОРООНЫ АЖИЛ ХИЙХ Ч ЗАВГҮЙ ТӨРДӨӨ ЗҮТГЭЭД БАЙЖ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-01-30 66.181.185.194

ХА ХА ЮУН ТЭНЭГ ГАРЧИГ ӨГДӨГ САЙТ ВЭ. УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ҮҮЛЭН БОРООНЫ АЖЛЫГ ХОРИГЛОВ ГЭЖ БОДЛОО ШД.

Avatar

Зочин 2019-01-30 103.26.193.46

Энэ сайтад редактор гэж байна уу? "Ерөнхийлөгч гишүүдийн бэлгийн ажиллагааг хориглоно" гэдэг гарчгаа эргээд нэг хараарай. Уншигчид шоолохоор , ёстой нөгөө жинхэнэ онигоонд орно гэдэг шиг юм болжээ.

Avatar

Зочин 2019-01-30 202.21.103.82

ГАРЧИГ АА ЗӨВ ӨГ Л ДӨӨ "2-Р СУВАГ" САНААНД ОРЧИХЛОО

Avatar

золоо 2019-01-30 202.131.243.190

яахнав дээ, ерөнхийлөгчөө , бэлгийн ажиллагааг нь хориод хэрэггүй ээ. бэлгийн ажлаа хийж л байг, хүн юм чинь. харин хүнд бэлэг тараадаг нялуун, явуургүй ажиллагааг л хорьчих.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж