Сар шинэ болохын өмнө УИХ-ын зарим гишүүн тойрогтоо ажиллаж тойргийнхоо хөгшчүүлийг баярлуулаад тун завгүй явна. Жил ирэх тусам гишүүдийн тараах бэлэг томорч, хөгшчүүлийг өөрсдөдөө “урвуулахдаа" бүр гаршжээ.
Эмч, багш нар чихэр, набор авбал авлига болдог бол УИХ-ын гишүүн архи, данх, гурил, сүү, будаа тараавал бэлэг болдог ийм л нийгэмд бид амьдарч байна. Угтаа иргэдийнхээ амьдрал ахуйг сайн сайхан болгохын төлөө ажиллах ёстой төрийн түшээд сонгогчдынхоо ядуу сэтгэхгүй, ядуу амьдралаар даажигнаж байгаа нь энэ.
Энэ жилийн тухайд түшээдийн гарын бэлэгт тавгийн идээ, будаа, гурил, сүү, цаг тооны бичиг зэрэг давамгайлж байна. Тэгвэл бэлэг тараах ажиллагааг Ерөнхийлөгч хориглож хуулийн төсөл боловсруулахаар болжээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон нэмэлтийг Сонгуулийн хуульд оруулах хуулийн төслийг өргөн барих аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ