М.Шараповагийн тоглолтыг 350 рублээр үзэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

М.Шараповагийн тоглолтыг 350 рублээр үзэх боломжтой

М.Шараповагийн тоглолтыг 350 рублээр үзэх боломжтой

Мэргэжлийн талбайн теннисний эмэгтэйчүүдийн дунд болж буй “St, Petersburg Ladies’ Trophy” тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотод болж байна. Уг тэмцээнд ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова оролцож байгаа нь фэнүүдийнх нь хувьд томоохон бэлэг болж байгаа юм. Өнөө шөнө Шарапова хоёрдугаар тойргийн тоглолтоо нутгийн теннисчин Д.Касаткинатай хийх бөгөөд хожвол шөвгийн наймд үлдэнэ. Тэгвэл тоглолтын билет 350 рублээс /1 рубли 39 төгрөг/ эхэлжээ. “Сибур Арена”-д болж буй тоглолтын билетийг 350-550 рублийн үнэтэй аж.

Мөн энэхүү тэмцээнд Шараповагаас гадна саяхан Австралийн нээлттэй тэмцээнд дэд аваргаар шалгарсан Чехийн П.Квитова болон 2012 онд дэлхийн чансааг тэргүүлж явсан Беларусын В.Азаренка нарын шилдэг теннисчид оролцож байна. Сонирхолтой нь, хоёр теннисчин хоёрдугаар тойрогт оноолт таарсан бөгөөд тэдний тоглолт өнөө шөнө болно.

St, Petersburg Ladies’ Trophy” тэмцээний шагналын сан 823 мянган ам.долларт багтсан бөгөөд ганцаарчилсан болон хосын төрлийн аваргууд ирэх хоёрдугаар сарын 3-ны өдөр тодрох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж