Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглолоо

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглолоо

Засгийн газрын өнөөдрийн /2019.01.30/  хуралдаанаар жил бүрийн  арванэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав.

1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгджээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан байжээ.

Мөн өнгөрсөн жил Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа өвөл хаврын уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, уралдаан зохион байгуулсан бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн аж. Гэвч зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон байна. Тогтоол зөрчсөн 12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж