Тамирчнаа хүчирхийлсэн дасгалжуулагч 18 сарын ял авчээ | News.MN

Тамирчнаа хүчирхийлсэн дасгалжуулагч 18 сарын ял авчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Тамирчнаа хүчирхийлсэн дасгалжуулагч 18 сарын ял авчээ

Тамирчнаа хүчирхийлсэн дасгалжуулагч 18 сарын ял авчээ

Өмнөд Солонгосын гүйлтийн тэшүүрийн шигшээ багийн дасгалжуулагч Чой Жэ Бумд тамирчнаа удаа дараа хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр өчигдөр /2019.01.29/  Сувон хотын шүүхээс 18 сарын хорих ял оноосон байна.

Чой Жэ Бумын удирдлага дор бэлтгэл хийдэг байсан шорт-трекийн тамирчин Шим Сук Хи өнгөрсөн жил дасгалжуулагчийнхаа эсрэг зарга үүсгэсэн билээ. Тус хэрэг нь шүүхэд очсоноор Чой Жэ Бумд арван сарын ял оноосон ч удалгүй түдгэлзүүлсэн аж. Гэсэн ч Шим Сук Хи тамирчин өнгөрсөн сард дахин зарга үүсгэснээр шүүхээс түүнд 18 сарын хорих ял оноосон нь энэ юм.

“Сөүл Шинмүн” сонинд бичсэнээр Шим Сук Хигийн дасгалжуулагч нь түүнийг байнга зодож, дарамталдаг байсан бөгөөд 2018 оны Пёнчаны өвлийн олимпын өмнөхөн ч бас толгой руу нь хүчтэй цохиж, гэмтээсэн аж. Түүнчлэн Шим Сук Хигийн өмгөөлөгчийн хэлснээр 2014 онд буюу түүнийг 17 настай байхаас нь хойш дасгалжуулагч нь бэлгийн дарамт үзүүлсээр иржээ.

Чой Жэ Бумд шүүхээс арван сарын хорих ял оногдуулснаар барахгүй хэргээ одоо хүртэл хүлээгээгүй байгааг эсэргүүцэн, ялыг нь чангатгахыг уриалсан цахим өргөдөлд өнгөрсөн сард 246’000 орчим хүн гарын үсэг зурж байв. Гэвч шүүхээс түүнд 18 сарын хорих ял оноосонд олон хүмүүс дургүйцлээ илэрхийлж байгаа юм.

Шим Сук Хигийн өмгөөлөгч өчигдрийн шүүх хурлын дараа “удаа дараа, олон жилийн турш тамирчнаа хүчирхийлсэн атал ийм хөнгөн шийтгэл оногдуулж байгаа нь шударга бус явдал. Шим Сук Хи тамирчны бие, сэтгэлээрээ амссан зовлонгийн дэргэд түүнд оногдуулсан шийтгэл нь үнэхээр урам хугармаар. Тэр шүүх хурлын үеэр гэмшиж байгаагаа ч илэрхийлээгүйгээр барахгүй хийсэн хэргээ үгүйсгэсээр байсан нь Шим Сук Хиг л хүнд нөхцөл байдалд оруулж байна” хэмээн хэлжээ.

Тамирчин Шим Сук Хи нь 2014, 2018 оны өвлийн олимпын эмэгтэйчүүдийн 3000 метрийн шорт-трек төрөлд алтан медаль авсан бөгөөд олон улсын уралдаан тэмцээнүүдээс нийт 21 алтан медаль авч байжээ.

Эх сурвалж: Yonhap

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.215

Бэйлэ гэж залуу 2017 онд Гацууртад насанд хүрээгүй охиныг хүчиндсэн н**ш наранд явж байгаа удахгүй чамайг сүүдэргүй болгоно. Үйлийн үр чинь чамайг иднэ ээ. Фэйсбүүк нь Apple Beil гэсэн хаягтай н**ш.

Avatar

zochin 2019-01-30 66.181.160.90

ӨӨ ЭНЭ ЧИНЬ МАНАЙ БАНДААШ ГАНТУЛГАТАЙ НАЙЗ БАЙМААР НӨХӨР ҮҮ ҮГҮЙ ЮУ ХА ХА

Avatar

зочин 2019-01-30 202.179.27.93

н**ш вэ яадаг

Avatar

Зочин 2019-01-30 202.179.27.93

н**ш вэ

Avatar

Иргэн 2019-01-30 202.21.112.226

Зарим улсуудад ийм хүмүүсийг бэлгийн чадваргүй, тайган болгож байгаа шүү дээ

Avatar

Зочин 2019-01-30 150.129.140.173

yag yamar ulsad tegeed bn? medee barimtaa delgeech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж