Монгол Улсын Засгийн газар “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан билээ. Энэ хүрээнд анхны шилдэг өвлөн уламжлагчаар нутаг орондоо "Дөмөн" Дуламаа хэмээн алдаршсан, уртын дууч Д.Дулам гуайг шалгаруулж, өнөөдөр /2019.01.30/ хүндэт өргөмжлөл, 30 сая төгрөгийн шагнал гардууллаа.
Тэрdээр 1932 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж, багаасаа ээжээрээ уртын дуу заалган дуулж сурсан байна. Мөн "Дөмөн" уртын дууг эмэгтэй хоолойн хамгийн дээд өнгөөр дуулдаг онцлог арга барилыг эзэмшжээ.
Түүнчлэн Д.Дулам гуай Бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагнал, Соёлын яамны жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнуулсан ардын авьяастны нэг төдийгүй соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн юм.
Зочин 2019-01-30 103.57.95.210
Нүдээ олсон шагнал .Гавъяат өгчихмөөр юм.
BatMon 2019-01-30 202.131.230.70
Баяр хүргье. Маш зөв шийдвэр гаргажээ. Хэдэн тэнэг, эргүү бөхчүүдийг шагнаж байхын оронд ийм хүмүүсээ шагнах хэрэгтэй.
Zochin 2019-01-30 66.181.178.190
ARD tumen hooson bgaa tsag uid 30 saya bolj bna.
Gehdee iim nastai ulsuudiig , uursdiinhee show bolgoood.
Зочин 2019-01-30 202.126.89.61
Нүдээ олжээ. Баярлалаэ
zochin 2019-01-30 43.228.131.45
зАЛУУ САЙХАН ЦАГЫНХ НЬ ДУУЛСАН БИЧЛЭГИЙГ АРД ТҮМЭНД ХҮРГЭЭСЭЙ? гАВЪЯАТ ЖҮЖИГЧИН ӨГМӨӨР ЮМ??? ОДОО НАС ӨНДӨР БАЙНА ШҮҮ???
zochin 2019-01-30 43.228.131.45
Gaihamshigtai ТӨР ЗАСАГ САЙХАН АЖИЛ ХИЙЖ БАЙНААА ИЙМЭРХҮҮ АЖЛУУД БОЛ САЙХАН ШҮҮ ДЭЭ?? дӨМӨН АУГАА ДУУ ШҮҮ дӨМӨН ДӨМӨГ ЭРИЙН ДУУ ЮМ ГЭНЭ ЛЭЭ???
Эрдэнэчимэг 2019-01-30 66.181.161.41
Нүдээ олсон шагнал байна баяр хүргье.Эрүүл энх урт удаан наслахыг ерөөе.
зочин 2019-01-30 182.160.39.7
шагнал нүдээ олсоон !
Зочин 2019-01-30 202.131.233.251
BAYAR XURGIE