87 настай уртын дууч Д.Дуламыг 30 саяар шагналаа

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

87 настай уртын дууч Д.Дуламыг 30 саяар шагналаа

87 настай уртын дууч Д.Дуламыг 30 саяар шагналаа

Монгол Улсын Засгийн газар “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан билээ. Энэ хүрээнд анхны шилдэг өвлөн уламжлагчаар нутаг орондоо "Дөмөн" Дуламаа хэмээн алдаршсан, уртын дууч Д.Дулам гуайг шалгаруулж,  өнөөдөр /2019.01.30/ хүндэт өргөмжлөл, 30 сая төгрөгийн шагнал гардууллаа.

Тэрdээр 1932 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж, багаасаа ээжээрээ уртын дуу заалган дуулж сурсан байна. Мөн  "Дөмөн" уртын дууг эмэгтэй хоолойн хамгийн дээд өнгөөр дуулдаг онцлог арга барилыг эзэмшжээ.

Түүнчлэн Д.Дулам гуай Бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагнал, Соёлын яамны жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнуулсан ардын авьяастны нэг төдийгүй соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж