Америкийн мужуудад онц байдал зарлажээ | News.MN

Америкийн мужуудад онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Америкийн мужуудад онц байдал зарлажээ

Америкийн мужуудад онц байдал зарлажээ

Хойд туйлын хүйтэн агаарын урсгал АНУ-ыг бүхэлд нь нөмөрч, сургууль, албан байгууллагууд хаагдаж, шуудангийн үйлчилгээг түр зогсож, тус улсын түүхэнд тохиогоогүй их хүйтэн өвөл болж байгаа ажээ. АНУ-ын баруун хэсгийн төвийн бүс нутгийн хэмжээнд эмзэг бүлгийн иргэд, орон гэргүй хүмүүс, ахмадууд, орон сууцны оршин суугчдыг хүйтнээс хамгаалах ажлууд хийгдэж буй юм байна. Орон гэргүй хүмүүсийг дулаан байлгах үүднээс автобусанд хүртэл байрлуулжээ.

Лхагва гаригт агаарын температур цельсийн хасах 21-40 хэм хүрч хүйтэрсэн байна. Линкольны амьтны хүрээлэн, Урлагийн сургууль, Филдийн музей лхагва гаригт ажиллаагүй аж. Хүйтний улмаас лхагва гаригт Иллинойс, Висконсин, Мичиган зэрэг мужийн эрх баригчид онц байдал зарлажээ. "Брүүкфилд" амьтны хүрээлэн 85 жилийн дараа анх удаагаа хаалгаа барьсан аж. АНУ даяар өнөөдрийн байдлаар 1100 гаруй нислэгийг цуцалсан байна.

Их цасны улмаас тус улсад мягмар гаригт дөрвөн хүн амиа алдаж, олон зуун өрхийн цахилгаан, дулаан доголдож, хөлдөж үхэх эрсдэл нүүрлэсэн гэж албаныхан мэдэгджээ. Зарим мужид 30 см хүртэл цас орсон байна. Тус улсын эрх баригчдын мэдээлж буйгаар 55 сая орчим иргэнд тусламж хэрэгтэй байгаа бөгөөд нөхцөл байдал хүндэрсэн мужууд руу аврагчдыг илгээжээ.

Чикаго хотын захаар энэ долоо хоногийн эцэст Антарктидын зарим хэсгээс ч илүү хүйтрэх тул цаг уурчид иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: The Daily Herald

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-30 203.169.49.97

Ядаж агаар нь утаагүй байгаа байлгүй дээ?

Avatar

зочин 2019-01-30 122.201.24.7

манайхтай солигдчихсон юм шигээ

Avatar

Zochin 2019-01-30 31.35.91.181

Mongolchuud bol bainga onts baidald amidardag ym bn

Avatar

Зочин 2019-01-30 202.55.188.36

Манай цас жавар 2 тэнд очцон манаргаж байгаа юм байна даа. Тэгээс доош 45 градуст гадаа тоглодог Тосонгийн хүүхэд Америкт од болох юм байна.

Avatar

Zochin 2019-01-30 103.26.195.53

Chicago zundaa ch seruun bdg gazar bnlei. Windy city gdg nertei uym bilee.

Avatar

зочин 2019-01-30 202.179.26.82

Улаанбаатар хамгийн хүйтэн новшийн хот гээд Америк явсан найз маань хөөрхий..

Avatar

nuudel 2019-01-30 43.249.37.35

God bless america

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж