Каракаст ирсэн Оросын онгоц шуугиан тарьж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Каракаст ирсэн Оросын онгоц шуугиан тарьж байна

Каракаст ирсэн Оросын онгоц шуугиан тарьж байна

ОХУ-ын зорчигч тээврийн онгоц өчигдөр /2019.01.29/ Венесуэл улсын нийслэл Каракаст газардсан нь олны анхаарлыг татаж, венесуэлчүүдийн цуу ярианы гол сэдэв болоод байна.  Учир нь 400 хүний суудалтай Боинг 777 загварын тус онгоц нь ОХУ-ын “Nordwind Airlines”-ийнх бөгөөд зөвхөн Орос, зүүн өмнөд Азийн улсуудын хооронд л нисдэг аж.

Венесуэл улсын ард иргэд Ерөнхийлөгч Н.Мадурог эсэргүүцсэн жагсаал цуглааныг өрнүүлж байгаа үеэр сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо гэгч Н.Мадурог хууль бусаар албан тушаалаа авсан гээд өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан.

Хуан Гуайдог Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр АНУ тэргүүтэй барууны орнууд болон Латин Америкийн улс орнуудын удирдагчид хүлээн зөвшөөрсөн бол Н.Мадурог Орос, Турк тэргүүтэй улсууд дэмжиж байгаа юм.  Сүүлийн хэдэн жилд байгаагүй өргөн хүрээтэй тус жагсаалыг цэргийн хүч хэрэглэн дарахыг оролдвол АНУ цэргээ оруулна хэмээн Н.Мадурод анхааруулсан билээ. Харин ОХУ-ын эрх баригчид Хуан Гуайдог хүлээн зөвшөөрч байгаа улс орнуудыг Венесуэлийн дотоод хэрэгт оролцож байна хэмээн буруушаасан. Ялангуяа АНУ-ыг Венесуэлийн асуудалд оролцож, газрын тосны компаниудынх нь эсрэг хориг арга хэмжээ авсанд Д.Трампыг шүүмжилж байгаа юм.

Венесуэлийн асуудлаар дэлхийн улсууд хоёр хуваагдаад байгаа энэ үед Оросын хачирхалтай онгоц анх удаа Каракаст ирээд зогсохгүй хувийн онгоц байрладаг зогсоолд зогссон нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм. Венесуэл улсын иргэд цахим сүлжээнд тус онгоц Н.Мадурогийн талыг дэмжих зорилготой Оросын цэргүүдийг, эсвэл их хэмжээний алт авчирсан хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: Ройтерс

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж