"Эрдэнэт" 100 хувь Засгийн газрын мэдэлд байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт" 100 хувь Засгийн газрын мэдэлд байгаа гэв

"Эрдэнэт" 100 хувь Засгийн газрын мэдэлд байгаа гэв

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид зарсан гэх мэдээллийг зарим УИХ-ын гишүүн дэлгэсэн. Уг мэдээллийг  "Монголын зэс" корпорацийн зүгээс үгүйсгэж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 болоод 51 хувь 100 хувь Монголын талд бүртгэлтэй байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн долоон гишүүн болон ерөнхий захирал нь төрөөс томилогдсон хүмүүс. Ийм тохиолдолд бид ямар нэгэн худалдаа хийх, гадаадын компанид зарах хэлцэл хийгээгүй гэдгийг мэдэгдсэн билээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодруулахад  “Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн байдлаар  УБЕГ-т 100 хувь Засгийн газрын мэдэлд байгаа” гэдгийг тодотгов. Тэрбээр “Шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн 49 хувийг шилжүүлээгүй, ямар нэг өөрчлөлт ороогүй. “Эрдэнэт”-ийн ТУЗ-д Засгийн газраас томилогдсон төлөөлөл байгаа. Тийм учраас аливаа хувь зарагдсан гэх мэдээлэл байхгүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна” гэсэн тайлбарыг өглөө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж