"Азийн модель" агентлагийн тэргүүн, мисс, загвар өмсөгч, топ модель Ч.Содтуяа сүүлийн жилүүдэд загвар өмсөх сонирхолтой бяцхан моделиудыг бэлтгэхэд ихээхэн анхаарах болсон билээ.
Мисс бүсгүй өөрийн 10 настай С.Содонгоо охиноо ч бага наснаас нь загварын тайзнаа алхуулан Олон улсын тэмцээнүүдэд сорьж, чамгүй амжилтын эзэн болгосон байдаг. Харин энэ удаа бяцхан мисс С.Содонгоог АНУ-ын “Indikids мagazine” сэтгүүл онцолжээ.
Уг сэтгүүл нь найман жилийн өмнөөс уншигчдын хүртээл болж, эхэлжээ. Нийт 100 гаруй хуудастай уг сэтгүүлд өсөх ирээдүйтэй моделиуд болон тайз дэлгэцийн одод гардаг аж. Бяцхан мисс С.Содонгоо нь АНУ-ын Нью-Йорк хотноо болох “NYC” загварын долоо хоногт орох шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ.