МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.01.30/ 14.00 цагт хуралдана гэх мэдээлэл байсан ч өнөөдөр хуралдахгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр УИХ-ын дараагийн даргыг томилох учиртай. Уг асуудлыг эхлээд МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж байж дараа нь бүлэг, холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганаар орох юм.
Удахгүй УИХ намрын чуулганаа завсарлуулна. Түүнээс урьтаж, дараагийн УИХ-ын даргыг томилох шаардлагатай гэж МАН-ын зарим гишүүд хэлж байна.
УИХ-ын даргад хэдэн хүний нэрс хэвлэлүүдээр бичигдэж буй. Тухайлбал, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг нарын нэрс улс төрийн хүрээнээс сонсогдож байгаа ч Удирдах зөвлөлөөс гол шийдвэр гарах юм.