Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өнгөрөгч ням гаригт/2019.01.27/ өндөрлөсөн. Токио хотод болсон Хацү башёг өндөрлөсөний дараа сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн /Аваргуудын/ зөвлөл хуралдаж, тэмцээний талаар дүгнэлтээ гаргажээ. Уг хурал энэ сарын 28-д Токиод болсон байна.
Ёкозүнагийн зөвлөлөөс Кисэносатог өөрөө зодог тайлахаар шийдсэнийг зөв шийдвэр гэж үзжээ. Мөн Хакүхо, Какүрюү нар гэмтэхээр барилдаан гараагүй бөгөөд цаашид аваргын хувиар ажлаа хийхийг анхааруулжээ. Тэдний гэмтсэн гэж башёг орхисон нь сэжигтэй гэж үзсэн хүн байжээ. Тиймээс Сүмогийн холбооны албан ёсны эмчийн акт бичиг авсан тохиолдолд тэмцээнээс гарах зөвшөөрөл өгч байх талаар энэхүү хурлаар санал нэгдсэн байна.
Ёкозүнагийн зөвлөлөөс Хацү башёд Кисэносато зодог тайлж, Хакүхо, Какүрюү нар бэртэж тэмцээнийг орхисон нь харамсалтай зүйл боллоо гэж үзжээ.
Хацү башёгийн дөрөв дэх өдрөөс ёкозүна Кисэносато тэмцээнийг орхиж, улмаар зодог тайлахаар болсон бол Какүрюү М.Ананд /2 даваа, 3 унаа/ зургаа дахь өдрөөс мөн тэмцээнийг орхисон. Их аварга Хакүхо М.Даваажаргал 10 дахь өдрийг хүртэл башёг тэргүүлж байсан бөгөөд 11 дэх өдөр Митакемид, 12 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд унаж, бэртэл сэдэрсэн гэдгээр башёг дуусгасан.
Хацү башёд сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн бөгөөд тэрбээр ирэх гуравдугаар сарын башёд сайн барилдах бол тавдугаар сард озэки /арслан/ цолтны төлөө барилдана.
Зочин 2019-01-30 155.4.39.118
medeej hudlaa bultaad yavsan shiitgeh htei
ИРГЭДЭЭС 2019-01-30 66.181.183.115
Ганц гэрэл гэгээ гаргаж, Монгол Улс оршин тогтнож байгааг дэлхий нийтэд таниулж яваа энэ сайхан аавын үрсийг, бас тэдний гайхамшигт үйлсийг бүү гутаа !
Ам чинь яаж эвэлдэг байна аа !
Зочин 2019-01-30 218.252.111.112
Өөрсдөө юу ч хийх чадваргүй, чадамжгү байж бусдыг байнга муулж нүүрээ нуудаг
Зочин 2019-01-30 218.252.111.112
Япон улсад Монгол улс болон Монгол хүний нэр төрийг сумочид л өогөж өргөж байгаа шүү. Өөрсдөө юу ч хийж чадаргү байж
Зочин 2019-01-30 202.179.27.93
найраачны удам тасардаггүй юм бна даа,МӨНХХАДА
иргэн 2019-01-30 103.26.193.208
манай залуучууд эх орондоо ирж ажил төрлөө хиймээр юм. Энэ хачин юманд ноцолдож эрүүл мэндээ барж юугаан хийдэг байна аа? Хүүхдүүдээ хүний нутагруу ийм юманд битгий явуулцгаа. Улс орондоо хэрэгтэй юм хийгээрэй.
Tr 2019-01-30 66.181.185.194
Ireheer ni chi ajil olj uguh yum uu?
Зочин 2019-01-30 27.123.214.2
Энэ хэдийн яриа ямар ч хамаатай юм. Бурцгааж л байна биз