Канадын цуврал алуурчин хэргээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Канадын цуврал алуурчин хэргээ хүлээв

Канадын цуврал алуурчин хэргээ хүлээв

Канадын ижил хүйстнүүдийг цочроогоод байсан цуврал хүн амины хэргийг үйлдсэн этгээд өчигдөр /2019.01.29/ шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээжээ. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон байна.

Брюс МакАртур гэх 67 настай цэцэрлэгчийг энэ сарын эхээр хоёр хүний аминд хүрсэн хэргээр баривчилсан. Харин тэрбээр өчигдрийн шүүх хурлын үеэр нийт найман хүнийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүний өгсөн мэдүүлгийн дагуу хохирогчдын цогцсыг ажиллаж байсан цэцэрлэг болон ойролцоох ойгоос олжээ.

Тэрбээр Торонто хотын нэгэн айлын цэцэрлэгт үнэ төлбөргүй цэцэрлэгчээр ажиллан, зүлэг, цэцэг болон моддыг нь арчилж, хөдөлмөрийн багаж зэвсгээ тухайн айлд хадгалуулдаг байв.

Тэрбээр 2010-2017 оны хооронд Торонтогийн “Гей тосгон” хэмээн нэрлэгддэг ижил хүйстний бүлгэмийн найман гишүүнийг хөнөөсөн байна. Хүн амины хэргийн сэдэл нь юу байсныг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Харин хохирогчид нь цөм 40 орчим насны ижил хүйстэн эрчүүд байсан төдийгүй Ойрхи Дорнод болон зүүн өмнөд Азиас ирсэн цагаачид байв.

Хохирогчид

Ижил хүйстэн найман хүн ор сураггүй алга болсны дараа цагдаа нар Торонтогийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Гэвч Брюс МакАртур бараг арваад жилийн турш цагдаа нарын хамар дор байсан атлаа мөрдөх ажиллагаанаас нь холуур өнгөрч чадсаныг хүмүүс гайхаж байгаа юм.

Эх сурвалж: Ройтерс

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж