Хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан хаагчдад хариуцлага тооцлоо

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан хаагчдад хариуцлага тооцлоо

Хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан хаагчдад хариуцлага тооцлоо

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, зураг төсөл хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын хөрөнгө орлогын мэдүүлгэд зөрчил илэрснийг  албан бичгээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлсэн юм. Уг албан бичгийн дагуу нийслэлийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн дээрх албан хаагчдыг ажлаас чөлөөллөө.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат холбогдох хууль, тогтоомжууд болон Авлигатай тэмцэх газар, нийслэлийн Засаг даргын албан бичгийг үндэслэн Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг хоёрдугаар сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан юм. Авлигатай тэмцэх газарт ч энэхүү шийдвэрээ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан бичгээр хүргүүлжээ. НЗДТГ нь Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж, жил бүр  иргэдийн гомдол болон хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хяналт  шалгалтыг тогтмол хийж ирсэн. Мөн соён гэгээрүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулж ирсэн төдийгүй Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй ч байнгын хамтын ажиллагаатай  ажиллаж байна.

Мөн ”Авлигагүй, хүнд сурталгүй, ил тод Улаанбаатар” болох зорилт тавин иргэдээс мэдээллийг шуурхай авах утас ажиллуулж, өргөдөл гомдлыг ч цахимаар авдаг.  Тиймээс дээрх хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан хаагчдыг ажлаас чөлөөлж, авлигатай тэмцэх хуулийг хэрэгжүүллээ.

Түүнчлэн нийслэлийн харьяа байгууллагын төрийн албан хаагчдыг хуульд заасан хугацаа буюу  хоёрдугаар сарын 15-ны дотор Хөрөнгө орлогын мэдүүлгээ   Авлигатай тэмцэх газар гаргаж өгөхийг  сануулсан байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал:

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж