Горилогчдын хэн нь хэн бэ? | News.MN

Горилогчдын хэн нь хэн бэ?

УИХ-ын даргын томилгоо

Горилогчдын хэн нь хэн бэ?

Горилогчдын хэн нь хэн бэ?

Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан хуулийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах кнопыг 43 хүн дарснаар парламентын дараагийн даргад горилогчдын нэрс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр тэнэж байна.  Үнэмлэхүй олонх болсон МАН-ын 64 дотор муу нэр, муухайд  данслагдаагүй хүн тун цөөн.  Жаран тэрбум, ЖДҮ, тэгээд концесс болон шахаа шантаажийн асуудалд нэр холбогдсон олон хүн УИХ-ын даргад горилж яваа. Ингээд горилогчдын CV-ийг сонирхуулъя.


Ц.НЯМДОРЖ

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа спикерийн суудлыг хамгийн их мөрөөдсөн хүн бол Ц.Нямдорж. Тэрбээр  эрх мэдлийн төлөө чөтгөртэй ч гар барихад бэлэн нэгэн.  Нэгэн цагт хонь чонь явсан Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр хамгийн их саймширч байгаа хүн бол Ц.Нямдорж. Мөн нэгэн цагт аялдан дагаж явсан аядуу зөөлөн М.Энхболдоосоо урвасан  нь шударга ёс гэхээсээ илүү сандал суудалтай нь холбоотой. 1992 оноос эхлээд ээлж дараагүй УИХ-д суугаа тэрбээр өмнө нь нэг удаа спикер хийсэн. Өдгөө дөрөв дэх удаагаа хуулийн салбарын толгойлж яваа.

Давуу тал: Насаараа хууль батлалцаж яваа туршлагатай. У.Хүрэлсүхийн засагт сайдаар томилогдохоос өмнө УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан намтар түүх арвинтай.

Сул тал: Ц.Нямдоржийн хувьд сайнаасаа муу нь илүү. Эрдэнэтэд хүү Ц.Анхбаяр нь хоёр тэрбумын шахаа хийсэн хэрэгт шударга гишүүн маань хариуцлага үл хүлээсэн төдийгүй хэвлэлээр хээв нэг “Аав нь хүүдээ тусалсан төдий” хэмээн өмгөөлж зогссон. Тэрбээр зартай “урвагч”. Н.Энхбаяр, М.Энхболдоос урвасан тэрбээр У.Хүрэлсүхээс ч урваж чадна. Хуулийн салбарыг насаараа толгойлсон атлаа Монголд хууль үйлчлэхгүй байна гэсэн гомдол, шүүмжлэл байнга хэлдэг. Өмнө УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хөнжилдөө хууль зассан хэргээр Цэцийн гаргасан дүгнэлтийн дагуу огцорч байсан. Тиймээс  Ц.Нямдорж сайдад УИХ-ын даргаар сонгогдох боломж, эрх зүйн үндэс байхгүй гэсэн тайлбарыг хуульчид хэлж байна. Хамгийн сул тал  нь парламентын биш Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэдгээ удаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Ө.ЭНХТҮВШИН

Сонгуулийн дараа мөн л УИХ-ын дарга болох сонирхолтой байсан. Тиймээс М.Энхболдыг тамгаа авах үед гомдлын үг шидэлж суусан нь гурван жилийн өмнөх явдал. Харин Ж.Эрдэнэбатын засаг огцорсноор түүнийг Шадар сайд болгоход М.Энхболдын дэмжлэг их байсан гэдэг. Гэвч дараа нь М.Энхболдоосоо урваж, У.Хүрэлсүхтэй нэгдсэн.

Давуу тал: Насаараа хууль батлалцсан, туршлагатай нэгэн.

Сул тал: Фракцгүй. Нам дотроос нь М.Энхболдын тал дэмжихгүй юм бол У.Хүрэлсүхийн талаас дэмжлэг авах магадлал тун бага. Мөн Ерөнхийлөгч  дэмжихгүй байгаа гэсэн мэдээлэл ч бий.

Г.ЗАНДАНШАТАР

Хэвлэлээр бичигдэж байгаа хамгийн магадлал өндөр горилогчдын нэг. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа. Саяхан Салхитын мөнгөний ордод  болсон тусгай ажиллагааг удирдсан. Үүнээсээ болж багагүй шүүмжлэл хүлээсэн. Өмнө нь, Сү.Батболдын засгийн үед Гадаад харилцааны сайд байхдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хууль санаачлан батлуулсан. Үүнээс болж хөрөнгө оруулалт эрс муудаж, эдийн засагт багагүй хохирол авчирсан билээ. МАН цөөнх болсны дараа АНУ-д сурч байхдаа зам тээврийн осолд өртөж, хүнд бэртэж байв.

Давуу тал: У.Хүрэлсүх өөрийн хүнээ томилуулах сонирхолтой байгаа нь лав. Ерөнхийлөгч дэмжих магадлалтай.

Сул тал: Олон нийтийн дэмжлэг муутай. Олон нийт, тэр тусмаа эдийн засгийнхан, хөрөнгө оруулагчдын дунд нэр хүнд муу. МАН-ын попчдын нэг.

Н.ЭНХБОЛД

Батлан хамгаалахын сайд. Мөн л УИХ-д "удаж" байгаа гишүүдийн нэг. Түүнийг У.Хүрэлсүхийн засагт сайд болоход М.Энхболдын талаас санал оруулж байв. Харин тэрбээр М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нь УИХ-ын дарга болон нууцхан хүсэлтэй нь холбоотой гэсэн хардлага гарч байлаа. Харамсалтай нь, УИХ-ын дарга болохын даваан дээр хариуцсан салбарт нь хүний амь настай холбоотой хэрэг гарсан. Зүүнбаянгийн цэргийн ангид хугацаат цэргийн албан хаагч зодуулж амь насаа алдсан байж болзошгүй хэрэг гарсан нь түүнийг суудал дэвшүүлэх боломжгүй болгосон юм. Энэ хэрэгт ч өөрөө тайлбар өгөхдөө сэтгүүлчдэд эвгүй хандлага гаргасан нь түүний бас нэг алдаа болж буй.

Давуу тал: ЖДҮ, жаран тэрбумын асуудалд холбогдоогүй.

Сул тал: Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн гэх. Мөн байлдагчийн амиа алдсан асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа энэ үед хариуцсан салбарын сайдад нь хариуцлага тооцох нь бүү хэл дэвшүүлбэл У.Хүрэлсүхийн засаг унахын эхлэл болно.

СҮ.БАТБОЛД

Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдаг гэгчээр энэ суудлыг чив чимээгүй сонирхож яваа хүн бол Сү.Батболд. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад буусныхаа дараагаас улс төрд идэвхтэй ил гарч тоглохоо больсон. Хөшигний цаанаас улс төр хийх болсон түүнийг У.Хүрэлсүх дэмжих магадлалтай ч Ерөнхийлөгч дэмжихгүй байх талтай. Хар багаасаа тасралтгүй албан тушаалаар “шагнуулж” ирсэн. С.Баярын хөтөлж гаргасан улстөрч. Хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. Намын дарга байхдаа У.Хүрэлсүхтэй хамт намын нэрнээс Х үсгийг авснаар олонх байсан намаа цөөнх болгож байсан түүхтэй.

Давуу тал: Туршлагатай, мэдлэгтэй. Аядуу зөөлөн зантай

Сул тал: Сү-гийн фракц нам дотроо нөлөөлөл багатай. Дээр нь оффшортой нэр холбогдсон. “Цэвэр” дарга хайж байгаа шаардлагад тэнцэхгүй.

Л.ЭНХ-АМГАЛАН

Улс төрийн туршлагатай парламентч. MCS-ийн хүн гэсэн тодотголтой. Гэвч, өнөөгийн парламентад жинтэй үг хэлдэг цөөн улстөрчийн нэг. Үзэл бодолдоо үнэнч.  Албан бус 32-ийн бүлэгт хамаардаг.  Эрх мэдлээс өөрийг ярихаа больсон намаа ажил хийхийг сануулдаг парламентын цөөн гишүүдийн нэг юм.

Хэрэвзээ, УИХ-ын даргаар сонгогдох юм бол өлхөн хийчих туршлага, мэдлэгтэй нэгэн.  ЖДҮ, жаран тэрбумын асуудалд нэр холбогдоогүй.

Давуу тал: УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын дэд дарга.  УИХ-д долоон жил суухдаа нэг удаа ч  давхар дээл  нөмөрч байгаагүй гишүүн.

Сул тал: Түүнийг Ерөнхийлөгч дэмжихгүй. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 30 гэр бүлийн нэг хэмээж байв.

Т.АЮУРСАЙХАН

Ордын тэмцэгч тавын нэг. Н.Багабанди түүнийг хөтөлж улс төрд оруулсан, ойрынх нь хүн. Анх удаа УИХ-д сонгогдсон.  Монголыг аврагчийн дүр тоглож буй МАН-ын залуу үеийнхний нэг.  Сүүлийн үед Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нартай “найзлах” болсон. Хэрэв М.Энхболд огцрохгүй бол “өлсөнө, өлсөнө” гэсээр байгаад л өлсөөгүй.  ЖДҮ, жаран тэрбумтай нэр холбогдоогүй, одоогоор. Учир нь ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн тоо нэмэгдсээр 20 гараад байгаа билээ.

Давуу тал: МАН-ын залуу улстөрч.  Шийдэмгий, зоригтой байх магадлалтай.

Сул тал: МАН-ын попуудын нэг. Хэлж, хийж байгаа нь АН-ын Ж.Батзандангийн өрөөсөн дугуй. Гуя, гуяа олж нөхөрлөдөг гэж үг бий. Хэт хурц зантай. Дараагийн У.Хүрэлсүх болох магадлал өндөр. Тиймээс У.Хүрэлсүх түүнд итгэж алх бариулах эрх олгох нь юу л бол.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амаа олохгүй магтаж, хажуугаас нь харцаа салгаж чадахгүй  суусан тэрбээр М.Энхболдоос хамгийн түрүүнд урвасан. Оюутан байхаасаа улс төрд зүтгэсэн, тэр хэрээр ч багагүй мөнгөжсөн.  Н.Энхбаярт зориулсан намбар ван /Number one/ хөдөлгөөн байгуулж явсан. Гэвч төдөлгүй Н.Энхбаяраас урваж, М.Энхболдыг дагах болсон. Эндээс харахад бүдэрч яваа хүнийг бүр  дээрээс дэвслэх дуртай гэмээр. МАН-ын гол попчдын нэг.  УИХ-ын асан Д.Гантулга нэгэнтээ “Манай ах нарыг хүчингийн хэрэгт холбогдуулж байсан” гэх үгийг амнаасаа санамсаргүй унагачихсан нь Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой асуудлыг сөхсөн явдал байсан юм. Харвардын курсээ төгссөн, төгсөөгүй гэсэн шүүмжлэлд өртдөг. Саяхан л гэхэд жагсагчдад гэрээ сугалаагаар өгнө гээд молигодсон. ЖДҮ-гийн хэргээс болж АТГ-т хамсаатнууд нь шалгагдаж байгаа.

Давуу тал нь: Ерөнхийлөгчийн дэмжлэг их.  Эцэг нэгтэй, эх өөр ах “Херо”-гийн Б.Баатар нь Ерөнхийлөгчийн урлагийн зөвлөх.

Сул тал: Их хүссэн хүн эрх мэдэл бүү өг гэсэн үг байдаг. ЖДҮчин. Залуу хүн гэхэд нэр хүнд муутай. “Цэвэр” даргын шаардлагад тэнцэхгүй.  МАН-ын засаршгүй попчин. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн. Ийм үзэл бодолтой хүн парламентын дарга болоход хэцүү. Чононд хонио мануулсантай адил биз.

Ш.РАДНААСЭД

УИХ-д анх удаа сонгогдсон. МАН-ын залуучууд дундаа харьцангуй даруухан, боловсрол  мэдлэг, туршлагатай, намынхаа ахмад болон залуу үеийн дэмжлэг авах магадлал өндөр. Ямартаа ч  сүгсэлзээд, намираад байдаггүй харагддаг. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн байнгын хороог маш сайн удирдаж, авч яваа. Парламентын сонгодог засаглалыг дэмждэг.

Давуу тал: Хүлээцтэй,  залуус дундаа ноён нуруутай, асуудалд ул суурьтай ханддаг. Ах захаа мэддэг. ЖДҮ, жаран тэрбум, концесс гээд аль нэг дуулианд нэр холбогдоогүй.

Сул тал: Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих магадлал тун бага. 

Ж.ЭНХБАЯР 

УИХ-ын гишүүнээр гуравдахь удаагаа сонгогдсон. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Харамсалтай нь, энэ парламентын хамгийн том ЖДҮчны нэг. Тэрбээр хоёр жил дараалан "Газар буудай" компаниараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан бөгөөд гурван хувийн зээлээ "Газар капитал" банк бусаараа дамжуулан 36 хувиар олгож мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудалд нэр холбогдоод байгаа. Батлан хамгаалахын сайд байхдаа олон чоно буудаж алсан дуулианд мөн нэр холбогдож байсан.

Давуу тал: Ерөнхий сайд дэмжих магадлал өндөр.

Сул тал: Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг хулгайлж, олон зуун сая төгрөгийн зээл авсан түүнийг УИХ-ын дарга болоход сөрөг хүчин болоод намынхан нь эсэргүүцэх нь лав. Учир нь ЖДҮ-тэй хариуцлага тооцохыг иргэд У.Хүрэлсүхээс одоо ч нэхсээр, шударга ёс шаардсаар байгаа үед  парламентын хамгийн том ЖДҮчин парламентын дарга болсон нөхцөлд У.Хүрэлсүхийн засгийн тоолуур гүйж эхэлнэ гэсэн үг.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

108 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-30 58.84.169.151

Үнэн үнэн Раднаасэд нь дээр байх шүү. Бусад нь ч хэрэггүй дээ аалзны торонд байгаа хүмүүс байна

Avatar

Зочин 2019-01-30 58.84.169.151

Zaluuchuudaa songoson dr de ter Radnaased dajgui medleg chadvartai sanagdaad bgam da helj bgaa ug in bas changa l bgad bgam

Avatar

Зочин 2019-01-30 103.87.255.62

Раднаа сэд болвол Энхболдыг унагаасны хэрэг нарахгүй Аюурсайханыгаа тавиад үзэхээс өөр гарц алгадаа хэрвээ юм хийнэ гэвэл

Avatar

Зочин 2019-01-30 150.129.142.177

Жадамбаагийн Энхбаяр гэх нэг дүр, Аюурсайхан гэх африкийн эцэнхий бух яаж барах вэ дээ.

Avatar

Зочин 2019-01-30 120.17.26.108

Oyun-erdene Ayurzana gj shuurah hereggui bhaa zuv temtsej enkoldoo unagasanch gesen odoo tedniid tavih yum bol harin buruudana shuu

Avatar

Зочин 2019-01-30 120.17.26.108

Radnaased gd ene zaluu l dr bhoo busad in ch dee hugshchuul esvel oiligtoihon ch huuli medku nuhduud bn shd Er in huulichid l bh estoi bizdee shal hachin hachin yumnuud bhiin huulial saihan zuv batlaal dagaj murduud bh heregteishdee

Avatar

Энколдоо гэж 2019-01-30 120.17.26.108

Одоо энэ хөгшчүүдээс салах цаг болсоон. Харин энэ Раднаасэд гээд байгаа залуу чинь их сайхан мэдлэгтэй дажгүй хүн байх шиг байна. Тэр хурал удирдаж байгаа байдал хэлж байгаа үг нь хуулийн дагуу жинтэйхэн хэлчиж байлээ дээ. Энэ хүн харин бусдаасаа өөр байж мэдэх байх. Хэн нэгнийг дагаад намираад байхгүйхэн муу муухайг ил гаргаад хаяна даа.

Avatar

ТАРВАГАНДОРЖИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ !!! 2019-01-30 202.126.89.208

ТАРВАГАНДОРЖИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ УСТГАХАД НЭМЭРТЭЙ ХҮНИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ !!! ТҮҮНЭЭС ӨӨГҮЙ ХҮН ХАЙГААД ХЭРЭГГҮЙ !!! ЦААНА ЧИНЬ АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЭСТЭЙ БАЙГАА ШҮҮ !!!

Avatar

ГИШҮҮН 2019-01-30 112.72.12.5

ПИЗДУ ГЭЖ ТААЛАГДАХ АМЬТАН АЛГАА

Avatar

Enkhbold 2019-01-30 50.74.162.94

Zaluuchuudaa demjij heregtei shuu Ybj ybj Radnaased ni tohirokh um bish uu Arai iluu huulich um uu daa Baingiin horoonii dargiig 2 jil hiigeed turshlagatai uls torch bolood baih shig dee

Avatar

Зочин 2019-01-30 151.159.106.60

Өө эд нараас ч авах юм алга даа. Аюурсайхан нь жаахан дөмөг юмуу даа. Залуу хүн аалзны торонд орооцолдоогүй гэдэг утгаараар хэнээс ч хараат бус байх магадлалтай. Тэрнээс бусад нь бол нөгөө л шалчиг балчигууд ээдэр дугуйраад гэлдэрч явна ш дээ.

Avatar

Ard 2019-01-30 174.214.20.182

Deer ni ene bichsen nuhur Enkhboldiin taliinhnaa ih magtjee. Nuguu shudarga gishuudee pop geh meteer harlyylj bichsen baina. Odoo uurchlugdsun shig uurchlugdmuur baina shuu ene uls

Avatar

Ard 2019-01-30 174.214.20.182

Radnaased bol Enkhbold buugaaguitei yalgaagui shuu

Avatar

Иргэн 2019-01-30 122.201.31.152

Раднаасэд зүгээр юм биш үү. Боловсродтоы аятайхан залуу харагдаад бгаа юм да.

Avatar

Багаа 2019-01-30 202.9.43.50

УИХ-ын даргад Бямбасүрэнгийн Энх-Амгаланг томилох хэрэгтэй. МCS-ийн Л.Энх-Амгалан биш шүү.Б.Энх-Амгалан.Шударага гишүүдийн нэг шүү дээ.Одоо Зам тээврийн сайдад нэр нь дэвшиж байна билээ.Монголын ард түмэн бидэнд одоо шударга олон түмнийхээ төлөө хүн хэрэгтэй байна

Avatar

Зочин 2019-01-30 139.5.218.181

Za yavj yavj Radnaased l deer dee

Avatar

zochin 2019-01-30 50.74.162.94

Radnaased zob shuu Mergejliin huulich zaluu tobshin hun bn aaHuuli Zuin baingiin horoog zob abch ybaa huulich bn

Avatar

Зочин 2019-01-30 59.153.115.155

Раднаасэд нь гайгүй юм шиг байгаа

Avatar

Зочин 2019-01-30 91.20.61.109

Бат сайхан цэгцтэй тодорхойлж бичсэн байна. Ийм мэдээлэл унших урамтай юм. Нямдоржийг одоо сонгомооргүй байна. УИХ-ийн дарга нэвтрүүлэгч юм билээ. Дандаа хүний бэлдсэнийг уншдаг. гэж Жавхлан хэлсэн байдаг. Үнэн шүү

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.208

СҮ БАТБОЛД МИЕЭГЭЭС ДОР НӨХӨР ШҮҮ !!! БОРОО ГОУЛДЫГ МАРТААГҮЙ БИЗ ДЭЭ !!! ХУЛГАЙЧ С БАЯРЫН ХАМГИЙН ДОТНЫ ХАМТРАГЧ !!! БУСАД ОЛОН ЛУЙВРЫГ ЯРИАД ЯАХАВ !!! ШААР ШААР ШААР

Avatar

ЗАНДАНШАТАР ОК 2019-01-30 66.181.189.117

ЗАНДАНШАТАР ОК

Avatar

Зочин 2019-01-30 202.9.43.136

Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна. Хууль батлагдсан даруйд буюу УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төсөл өргөн барьсан өдөр нэгдүгээр сарын 25 байв. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний

Avatar

Зочин 2019-01-30 202.21.106.142

Элбэгдоржийн толгойлсон засгийн газар бол МАН-АН-ын хуулийн дагуу хамтарсан засгийн газар байсан болохоос биш МАНАН-гийн засгийн газар байгаагүй. Элбэгдорж нь ерөнхий сайд байхдаа ажиллаж чадаагүй унасан . Элбэгдорж нь ерөнхийлөгч болсон хойноо МАНАН бүлэглэлийг байгуулсан. Тэр бүлэглэлийн гишүүдэд Нямдорж,Энхболд нар орно.

Avatar

ЗАНДАНШАТАР ОК 2019-01-30 49.0.219.111

Салхитын мөнгөний ордыг эх орондоо буцаан авчрахад Занданшатар сайдын үүрэг роль их байлаа. Ийм Эх оронч хүмүүсийг л төрийн дээд удирдлагад байршуулмаар байна. Занданшатрыгаа дэмжээсэй дээ МАН

Avatar

МХЗЭ-н 5 гишүүнээ жаахан сэтгэлийн хөдлөлөө дарахгүй бол сэтгэцийн өвчин тусна шүү 2019-01-30 202.9.43.136

Л.Оюун-Эрднэ Л.Аюурсайхан Ж.Батзандан Л.Болд Нямбаатар та нар таарсан шуудайнууд хэтэрхий сэтгэлийн хөдлөлтэй байна олон түмэн та нарын амнаас гарах үгийг анхааралтай сонсдог. Гэрт чагнадаг төхөөрөмж тавьсан машин машинаар нууц материал шатааж байна, хувьсгалд хууль хэрэггүй, Мөнхбат Номтойбаяр нар цэрэг цагдаагийн хүч хуралдуулж байна, М.Энхболд манангийн удирдагч, Эрдэнэтийн 49% лизенц зарагдлаа хамаагүй үгсийг сэтгэлийн хөдлөлөөр орилж байна

Avatar

монгол 2019-01-30 202.72.240.138

тогтохсүрэн гуай эс бол раднаасэд л байнадаа

Avatar

Зочин 2019-01-30 139.5.219.66

Эгээр дотроос бол Раднаасэд л байна даа. Энд дурдагдаагүйгээс Бямбацогт, Тогтохсүрэн хоёр шаардлагад нийцнэ

Avatar

Зочин 2019-01-30 150.129.140.251

Раднаасэд арай дээр харагдаж байна тэгээд ч хуульч хүн, ждүчин биш, дэмжиж байна

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.171

Энэ хүмүүс дотроос Хууль зүйн байнгын хорооны дарга Раднаасэд нь дээр юм байна

Avatar

Т.ГАНТУЛГЫН НУУЦ АМРАГ: 2019-01-30 103.57.95.76

МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга чинь С.Оюунбилэг гээд намынхаа хүүхэнтэй салж хагацахгүй янаг амраг байсныг нь МАН-н саарал байшингийн нохой нь хүртэл мэддэг гэсэн. Оюунбилгээ МАН-н удирдах зөвлөлд оруулж УИХ-д дэвшүүлээд нөгөөдөх нь уначихсан. Т.Гантулга нь ХААН буузны нягтлан байсан нууц амраг С.Оюунбилгээ Ми.Энхболдоор дамжуулан Үндэсний аудитын газрын дэд даргаар тавьсан гэсэн. ХААН бузны нягтлан аудит хийж чадах уу ??? Оюунбилгийн нөхөр тогооч САНЧИР, Гантулгын эхнэр МАНДХАЙ нар ОРКУ

Avatar

Зочин 2019-01-30 122.201.24.133

Н.Энхболд, Ж.Энхбаяр нар л хамгийн гайгүй нь юм байна дөө!!! Уул нь Ж.Энхбаяр нь залуу хүн учраас илүү байх. Гэвч түүнийг ЖДҮ-д нэр холбогдсон гэж баалах байх даа??

Avatar

Ээ 2019-01-30 64.119.25.174

Udirdah zuvluliin hurlaas энхтүвшинг дэмжсэн баына.Сайн юм болжээ

Avatar

zochin 2019-01-30 202.9.45.124

radnaased ni huuliin hun arai deer bhaa

Avatar

Иргэн 2019-01-30 103.26.195.174

Лүндээжанцан уул нь болох юм

Avatar

Зочин 2019-01-30 124.158.76.14

Лүндэээ?

Avatar

иргэн 2019-01-30 202.9.42.206

Улс оронд хулгайчид луйварчидын бүлэглэл улс орон ард түмний бахархал Эрдэнэт үйлдвэр,Монросцветмет гээд ѳчнѳѳн үйлдвэрийг хуувилдаад авчихдаг.Уул уурхайн лиценц баялгыг зарахыг нь зарж үрэхийг нь үрж энэ улс орныг байхгүй болгох том хуйвалдаан явж байна.Эрдэнэт үйлдвэрт бараа материал нийлүүлээгүй улс тѳрчийг олоод ир гэвэл 2017-оноос ѳмнѳ хэнч байхгүй Нямдоржийг харлуулах гэсэн хулгайч луйварчидаас хоолны шавхруу долоодог нохдууд ямар их тэвдэж байнаа.Нямдорж УИХ-н дарга болвол Эрдэнэтийн 49-хувь болон хууль бусаар авсан үйлдвэрүүд тѳр ард түмэнд ирэх учир хулгайчид үнэн айж тэвдэж байна.Ямарч байсан цэвэр монгол хүн тавих байлгүй дээ.

Avatar

Busgui 2019-01-30 202.126.89.232

Say 2 tal muutsaldahad goliig ni olood l helj bailee. Nuruutai zaluu bna gej harj baisan. Radnaa-sediig bolgohod ard tumen demjine de. Yun nyamka, lundee

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.144

Хуульч Раднаасэд нь зүгээрдээ. Яахадаа тэнэгтээд поп моп гэээд балаарахгүй. Хуулийн бас дөртэй хүн.

Avatar

Зочин 2019-01-30 122.201.31.116

анх удаа сонгогдсон гишүүд лав биш, байж таарахгүй

Avatar

Зочин 2019-01-30 43.242.242.189

Хөгшин бурхинууд хэрэггүй тэд улс орноо хөгжүүлж чадахгүй гэдгээ харуулсан. Популистууд бас хэрэггүй тэд эв нэгдлийг самарна. Раднаасаэд харин эв нэгдлийг хамгаалж чадах элдэв асуудалд нэр холбогдож байгаагүй байх

Avatar

Ард Аюуш 2019-01-30 66.181.161.107

Оюунэрдэнэ Аюурсайхан нарыг дэмжиж байна. Тэд попчид биш шударга ёсны тэмцэгчид. Одоо залуу эрч хүчтэй хүн хэрэгтэй. Бусад нь бол барааны газарч ойртуулмааргүй хүмүүс байна

Avatar

Бачр 2019-01-30 103.212.118.140

Раднаасэд гээч

Avatar

Зочин 2019-01-30 149.167.33.143

ХА ХА ИГЭЭДТЭЙ ЮМ МАНАН МАНГАР МИЕЭ 2 ХҮНЭЭ ШУРГУУЛЧИХ САНААТАЙ ИЙМ ЭЛЭГ АВАМ ЮМ БИЧИХ Ч ГЭЖ ДЭЭ ЭНҮҮГЭЭР ЧИНЬ ТЭР БАЛАЙГ ЧИНЬ ДАРГА БОЛГОХГҮЙ ЭА

Avatar

Зочин 2019-01-30 66.181.191.125

Ene udaa manantaa temcej chadah hun heregtee zorigtoo shuluun shudraga eh oron ard tumnee gesen setgeltee 30jiliin niigmiin aldaan Huvi hunii erh ashgiig ard tumnii erh ashgiin deer tavisan uchraas manan bii bolson huvia hicheesen buleglel bii bolson uuniig sanal yvaarai hench bolson bai

Avatar

Аахүү 2019-01-30 59.153.114.156

Аюурсайхан нь арай дээр байх. Ул дол болсон буг Энхтүвшин мэтийн юмнууд гуйж уйлж байгаад бролчих байх аа яанаа.

Avatar

Хардагч 2019-01-30 202.179.8.210

За за олигтой хүн олдохгүй бол С.Жавхлангаа ИХ даргаар сонгочих уу

Avatar

эхэ 2019-01-30 66.181.166.253

батын бичсэн тархи угаалт

Avatar

Зочин 2019-01-30 202.21.106.141

Хор найруулж турхирсаар баыгаад Энхболдыгоо огцруулсан Одоо суудал дээр нь алалцах нь дээ. Хууль засагч, хор найруулагч Нямдорж хэдэн залуусыг өдөр шөнөгүй турхирсаар Энхболдоо огцруулж аваад өөрөө УИХын дарга болох гээд Баттулга,Хүрэлсүх хоёроо дагаад гүйгээд байгаагаасаа ичээч. Одоо монголын төрөөр тоглож дуусаагүй юу! Наад шуналаа жаахан дараач. Нямдорж гарвал юу ч өөрчлөгдөхгүй…… ………. Дөрвөн шийр мах биш!

Avatar

Iren 2019-01-30 203.91.115.54

Хууль зүй дотоод хэргийн яаманд олон жил ажилласан Раднаасэдийг дэмжиж бна

Avatar

Зочин 2019-01-30 103.26.194.4

Ийм новшийн зүйл бичиж суудаг ямар ажилгүй шаар вэ?
Арай өөр сэтгэж, хүний оюунд хэрэгтэй юмыг бичээч. Гэхдээ битгий болор дурангаар шалуул.
Өөрөө шалга.

Avatar

Ган 2019-01-30 66.181.164.235

Танай сайт сүүлийн үед их худлаа гүтгэлгийн мэдээлэл цацдаг боллоо..Хамгийн гайгүй ард иргэдийн дунд нэр хүндтэй байгаа хүмүүсийг хамгийн ихээр харлуулах боллоо..Яасан Энхболдын мөнгөний хариугаа одоо ч өгсөөр байгаамуу

Avatar

Зочин 2019-01-30 103.26.193.46

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ямар ч баримтгүй, ийм субъектив хандлагаар, өөрийн үзэл бодлоор хүмүүсийг ингэж дүгнэж болдог юм болов уу?!?!

Avatar

Сайн уу найз 2019-01-30 202.179.24.199

Зо зо МАН яаг үнэн дэ ёстой боловсон хүчингүй болжээ

Avatar

зочин 2019-01-30 122.201.26.172

Энэ тэр гээд л байх юм. Тийм юм байхгүй ээ. Хүрэлсүхийн хүн л болох нь ойлгомжтой. Оюун-Эрдэнийг урдаа барин Энхболдыг унагасан. Одоо Энхтүвшин Занданшатар – ийн нэг л болох байхдаа. Н.Энхболд байтал цэрэг үхсэнээс болж болохоо болилоо. Оюун-Эрдэнэ бол НЕРО Баатар стилийн хүн муутай, найдваргүй этгээд, дараагийн ээлжинд Хүрэлсүх, Энхтүвшин 2 ахыгаа цааш харуулж мэдэх л нөхөр.

Avatar

Зочин 2019-01-30 66.181.187.94

Занданшатар занданшуулсан шарил ичээчээ

Avatar

Зочин 2019-01-30 64.119.21.139

Кккккккк

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.177

Раднаасэд хуульч, нэр цэвэр, төрийн ажлын туршлагатай, ноён нуруутай, эв нэгдлийг хангаж чадах ахмад залуу дунд үеийн дэмжлэгтэй, фракц бүлэглэлээс ангид тул яг тохирно.

Avatar

Зочин 2019-01-30 202.21.106.154

Энхамгалангаас бусад нь УИХ-ын бүрэн эрхэд бүлэглэж халдлаа ш дээ. Ийм долдой хүмүүс улс орны эсрэг хуйвалдан , янз бүрийн шийдвэр гаргахад аялдан дагалдаад л зөвшөөрнө. Зоригт гэж залуу аюултай юм ярьж байна лээ шүү.Ерөнхийлөгч ,ерөнхий сайд нь олон улсын шүүх хуралдаанд Хятадуудад ялагдуулах дарамт үзүүлсэн гэж байна.Тийм юм гарахгүй гэх баталгаа алга. Энхболд үндэсний аюулгүй байдалд ганцаараа сөрөг байр суурин дээр байснаасаа болж огцорч байх шиг байна.Энхамгалан нь дээр байхаа.

Avatar

МАНАН СӨНӨТҮГЭЙ !!! 2019-01-30 202.126.89.208

МСS – ЖИНХЭНЭ ХАХУУЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ЭНХ АМГАЛАНГ ХЭЗЭЭЧ БОЛГОХГҮЙ !!! ГОРЬД МАНАН- ГЫН МАНГАРУУДАА !!! МӨХЛӨӨ ХҮЛЭЭГЭЭД БАЙЦГАА !!! ХА ХА ХА

Avatar

Зочин 2019-01-30 66.181.187.94

Раднаасэд бол бэлтгэгдсэн залуу дэмжиж бнаа

Avatar

... 2019-01-30 124.18.2.94

Tanai sait denduu neg taliig barij bichxiin buur buh medee chin shuu

Avatar

Зочин 2019-01-30 45.117.35.18

Энэ ажлыг хэн нь ч хтйхжд чална л даа. Гол нь засгаа дэмждэг унагана гэж гарын үсэг зурчихаад удирдаад явдаг н**ш л биш бол

Avatar

Иргэн 2019-01-30 64.119.25.163

Раднаасэд, Л,Энх-Амгалан нарын нэг. Өөр хүн алга

Avatar

shd-19 2019-01-30 103.9.90.130

Энэ Занданшатар гэдэг нөхөр болимоор юмаа. Ямарч хэл ярианы баялаг байхгүй. хүний урд гараад үг хэлж чадах чадвар байхгүй. Өөрийгөө мэддэг болов уу чаваас. Би энэ хүнийг таних ч гүй.

Avatar

Зочин 2019-01-30 202.21.106.154

Нямдорж МАНАН яаж үүссэнийг хамгийн сайн мэдэх хүн. Байнга эрх мэдэлтэй байдаг мөртлөө МАНАН-тай тэмцэж байгаагүй.МАНАН-ийн хамгаалагч хүн. Хятадын тагнуултай холбогдож байсан хүн. Энэ үнэн байх.Хэрэв ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн бол Хятадуудтай яаж холбогдсон тухай кино гарах байсан байх.

Avatar

Энхамгалан 2019-01-30 103.229.122.103

Л.Энхамгалангаас дээр хүн харагдахгүй байна.

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.208

МСS-ЫНХЭН БИТГИЙ ГОРЬД !!! НЭГ ХУРЛИЙЗИЙГ НӨГӨӨ ХУРЛИЙЗААР СОЛЬДОГГҮЙ ЮМАА !!! ХА ХА. ХА !!!

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.208

Хурлийзаа нүдээ сайн арч !

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.193

Radnaased Enhamgalan busad ni tui chort. Ayursaihan Oyunerdene popchid hereggui e .

Avatar

Зочин 2019-01-30 202.21.106.141

Энэ увс Нямдорж арайычдээ энэ хүнийг УИХын дарга болговол монгол улс мөхнө. Маш их эртнээс энэ хүн хор найруулсан. Эрдэнэтийн 49 , зоригийн хэрэг гэх мэтээр Батзанданг өөртөө элсүүлж ятгаад МАН ын хөөрүү Оюунэрдэнэ мэтийг турхирч Энхболдыг унагаах ажлаа эхэлсэн. Өөрөө ард нь гэмгүй царайлж, шудрага дүр эсгээд үлддэг н**ш!! Хэрэв Нямдоржийыг дарга болговол МАНАН бүлэглэлийг ЖДҮ чдийн бүлэглэлээр сольж байгаа гэсэн үг!!!…………… ………….дөвөн шийр мах биш. ..гэж…

Avatar

Зочин 2019-01-30 207.154.220.200

Раднаасэд хамаагүй илүү. Нэр цэвэр чадвартай

Avatar

дорж 2019-01-30 203.169.48.146

ганц тохирох хүн бол цэндийн мөнхоргил шүү дээ

Avatar

МАНАН СӨНӨТҮГЭЙ !!! 2019-01-30 202.126.89.208

МИЕЭГИЙН УГСАА ЗАЛГАМЖЛАГЧ МАНАН !!!

Avatar

Иргэн 2019-01-30 43.242.243.226

Аюурсайхан Оюун-Эрдэнэ нар буурь суурьгү урваж шарвасан адгийн шаарууд. Тэднийг УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлж хотын гудамж цэвэрлүүлэхээр хэсэг хугацаанд ажиллуулж бага зэрэг тавьтаржуулбал таарна.

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.194

Туршлага, нэр цэвэр байдал, мэргэжлийн давуу тал гээд Ш.Раднаасэд л байна даа

Avatar

ЗОЧИН 2019-01-30 192.82.65.120

ЗАНДАНШАТАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

Avatar

зочин 2019-01-30 43.228.129.167

Аюурсайхан мэдлэг, чадвартай, суурь хүн нь сайн санагдаж, харагдаад байгаа юм даа. Залуу сайн улс төрчдийг дэмжээд үзэх хэрэгтэй шүү дээ.

Avatar

Зочин 2019-01-30 202.126.88.38

Radnaased deerdee

Avatar

Зочин 2019-01-30 188.62.88.27

Radnaased l arai dunguur yumuu daa

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.208

ЗАНДАНШАТАР , РАДНААСЭД ХОЁРЫН АЛЬ НЭГ НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ !!!

Avatar

Зочин 2019-01-30 202.9.43.136

Урвагч бол хамгийн аюултай шүү У.Хүрэлсүхээ. Чингэс хаан анд Жамухаг Чингэст барьж өгсөн албат нарыг яасан билээ сайн тогтоож ав. Эзнээсээ урвана гэдэг эцэст чамаас урван шүү дээ. Харин эзэндээ үнэн ч Цогцолмааг УИХ дарга болгож чадвал зөв

Avatar

kkk 2019-01-30 124.158.111.52

Huuy hurelsuh ni haichsiin

Avatar

Зочин 2019-01-30 202.179.8.210

Тэр чинь ИХ гишүүн биш, ИХ дотроосоо сонгодог юм

Avatar

Tso 2019-01-30 43.228.130.96

Lundaajantsan hamgiin zuv huvilbar doo, yag odoo uyed

Avatar

Зочин 2019-01-30 43.242.242.189

Эрхи эргүүлж бурхны номыг худлаа уншиж муу заль гаргаж монголын төрийг удирдахгүй байхаа

Avatar

Зочин 2019-01-30 64.119.21.142

НЯМКА

Avatar

иргэн 2019-01-30 103.26.193.208

Баяр хүргэе. Ингэж тодруулж өгөхгүй бол хүнээ танихгүй буруу л хөдөлцгөөнө. Энэ танилцуулга олны амнаас харахад Раднаасэд гишүүн л төрийн хүн болтой.

Avatar

xzas 2019-01-30 202.126.88.39

Radnaased

Avatar

иргэд олон түмэн 2019-01-30 103.212.117.122

Нямдорж,СҮ.бАТБОЛД,Энхамгалан нарыг сонгох хүндлэх байтугай нэрийг нь ч дурдахаасаа ичиж зовмоор юм,ингэж тэнэгтэх юм бол энэ нам засаглах байтугай зад үрэх замдаа орох байх шүү?

Avatar

Битгий ш** 2019-01-30 202.126.89.198

Гөлгийн сайт арчаагаа алдаж байнаа. Хахаха. Ингэх тусам чинь ард түмэн муулаад байгаа хүмүүсийг чинь илүү үнэлэх болноо. За юу муу худалдагдсан, б**с долоогч МАНАНгийн сайт.

Avatar

Зочин 2019-01-30 202.179.31.18

Энхамгалан

Avatar

Зочин 2019-01-30 66.181.160.110

Сайн тал биш Давуу тал гэж бич. Бичиг үсгийн боловсрол муу хүн байна

Avatar

наран 2019-01-30 202.179.31.38

Н ЭНХБОЛДЫГ НУРУУТАЙ ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙНА. АЮУРСАЙХАН ЭД НЭР АЛБАН ТУШААЛААС ХОЛ БАЙ Л ДАА.

Avatar

Зочин 2019-01-30 139.5.217.188

Ер нь энгийн үгээр. оновчтой тодорхойлжээ. Дээрх хүмүүсээс Ш.Раднаасэд, Л.Энх-Амгалан, Сү,Батболд нар дөнгүүр нь. Ш.Раднаасэд шударга тул улс төр, бизнест дайсан олонтой байхоо. Уул нь Мөнх-Оргил боломжтой

Avatar

Зочин 2019-01-30 66.181.182.192

наадуул чинь хамгийн болохгүй

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.208

СҮ БАТБОЛД БОЛ МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧ !!! БҮГДИЙГ САМАРНА ШҮҮ !!! ГАЗРЫН НАЙМААЧИН , ОРД ГАЗРУУДЫН ЛИЦЕНЗ ДАМАЛДАГ н**ш !!!

Avatar

Зочин 2019-01-30 66.181.169.110

энэ 76г Нямдорж ядаж л хуралд нь суулгаж чадна. Нямдорж дээрээ.

Avatar

Зочин 2019-01-30 103.212.117.176

MANAN гийнхан хэнээс их айж байна тэр хүнийг л тавих хэрэгтэй. Тэр их айдасыг төрүүлж байгаа хүн бол .Нямдорж.

Avatar

зочин 2019-01-30 182.160.39.7

Смэл тайж

Avatar

Зочин 2019-01-30 43.228.129.229

муу манангийн сайт зөв. тэхдээ урвагч, өөдгүй шаар Оюунэрднийг зөв л бичсэн бна

Avatar

Zochin 2019-01-30 27.123.214.2

Ebeegiin site shudee. Bichsen niitleluudiig ni haritsuulaal h**** bgaarai. Ebiig muulsan holbootoi humuusiig ni muulahgui magtaastai harin esreg uzel bodoltoi humuusiig ni yanz bureer baalj bicheed bgamdaa.

Avatar

Иргэн 2019-01-30 103.10.23.8

Ёооё. Манангийн талын нөхөд нь eрөнхийлөгч дэмжихгүй гэхээс өөр ямар ч сул тал байхгүй, нөгөө талын нөхөд сул талын цуглуулга. Л.Оюун-Эрдэнэ шиг нэр хүндтэй хүн хаана бна? Шал худлаа юм бичихээ больж үз

Avatar

Зочин 2019-01-30 66.181.167.213

Хогийн сайт танайхыг дахин уншихгүй за. Б.Батаа бол хөлсний бичээч

Avatar

Зочин 2019-01-30 66.181.166.36

Hahaha

Avatar

А 2019-01-30 106.133.86.20

Сү батболдоо магтаад шааажээ эбэгийн сайт

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.208

ХАМГИЙН ХОГЫН ЛУЙВАРЧИН , ОФФШОРЧИН !!! СҮ -Г БОЛЖ ҮЗ !!!

Avatar

зочин 2019-01-30 112.72.9.150

Хүнийг ингэж танилцуулдаг юм уу. Мэргэжлийн бус гудамжны хар яриагаар

Avatar

Монгол улсын иргэн 2019-01-30 202.170.80.25

МУУ МАНАНГИЙН САЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж