Бяцхан оцон шувуудыг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Бяцхан оцон шувуудыг хулгайлжээ

Бяцхан оцон шувуудыг хулгайлжээ

Шинэ Зеландад гурван жижиг цэнхэр оцон шувууг хулгайлсан хэрэг гарчээ. Хоёр эрэгтэй хүн Хоакс Бэй дэх, оцон шувуудын үүрийг царил ашиглан ухаад, шувуудыг хүзүүгээр нь оосорлон гаргаж авсан байна. Оцон шувуудын нэг замдаа үхсэн тул тэнд нь орхиж, үлдсэн хоёрыг нь авч явжээ.

Эдгээр цэнхэр оцон шувууд нь оцон шувууны хамгийн жижиг зүйл юм байна. Орон нутгийн эрх баригчид гэмт этгээдүүд хууль бус наймаа хийх зорилгоор оцон шувуудыг хулгайлсан байж болзошгүй гэж үзжээ.

Хаокс Бэйн Байгаль хамгаалах газрын ажилтан Род Хансены хэлснээр, маргааш нь бас нэгэн оцон шувуу толгойдоо гэмтэл авсны улмаас үхсэн байхыг олжээ. Дээрх хэрэг нэгдүгээр сарын 24-ний өдөр гарсан байна. Байгаль хамгаалах газрын мэдээнд дурдсанаар, бамбар барьсан эмэгтэй, хоёр эрэгтэй оцон шувуудын амьдарч байгаа хадыг ухаад байна гэсэн мэдээлэл ирсэн байна.

Шувуудыг хаана аваачсан нь тодорхойгүй, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. Энэхүү жижиг цэнхэр оцон шувуу нь 25 см өндөр, 1 кг жинтэй, дэлхийн хамгийн жижигхэн оцон шувуу юм байна.

Шинэ Зеландад цэнхэр оцон шувуудын тоо толгой буурч буй бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оноож, 100,000 шинэ зеланд долларын торгууль (52,000 фунт стерлинг, 68,500 евро) ногдуулдаг ажээ.

Сонирхуулахад, цэнхэр эр оцон шувуу нь эмээсээ биеэр бага зэрэг том ба хоёул өнгө үзэмжээр адил төстэй. Хар саарал өнгийн хошуу нь 3-4 см урт, дунджаар 6.5 жил амьдардаг ч судлаачдын бөгжилсөн зарим оцон шувуу 20 орчим насалсан бүртгэл байдаг аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж