О.Пүрэвт санхүүгийн дэмжлэг үзүүлжээ | News.MN

О.Пүрэвт санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

О.Пүрэвт санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

О.Пүрэвт санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

Холимог тулааны олон улсын тэмцээн энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод болж, 57 кг-ын жинд О.Пүрэв Казахстаны тамирчин Г.Сагдатовичийг ялсан билээ. Тэрбээр спортод өөрийгөө зориулсан нэгэн. Тэгвэл түүний хичээл зүтгэлийг үнэлж өнөөдөр “Монгол Корпорейт хотел” ХХК болон бизнесмен Т.Ганболд нар дэмжин ажиллахаар болж, ялалтыг нь таван сая төгрөгөөр мялаасан байана. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаараа мэдээлж, “Анхны дэмжлэг том байгууллагадаа болон Монгол ахан дүүсдээ маш их баярлаж явдаг шүү” гэсэн байна.

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн урд зам дээр ус, ундаа зарж амьдралаа залгуулдаг байсан О.Пүрэвийг манай сурвалжлах баг АМЬДРАЛД ХАЙРТАЙ ХОС сурвалжлагаараа олон нийтэд хүргэсэн билээ. Энэхүү сурвалжлагын дараа тэрбээр олон нийтэд танигдаж, тулааны спортод өөрийгөө зориулж яваа түүнийг дэмжих дэмжигчид нэмэгдсэн юм.

О.Пүрэв 2004 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн ч 2007 онд холимог тулааныг сонгон тасралтгүй хичээллэж байгаа юм. Тэрбээр “MGL-1”-ийн 2013 оны аварга бөгөөд Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь билээ. Олон түмэнд хүндлэгдэж яваа О.Пүрэв энэ оны анхны тэмцээнийг ялалтаар эхлүүлж, холимог тулааны дэлхийн аварга болох мөрөөдлөө бага багаа ахиулсаар байна. Мөн түүнийг дэмжих байгууллагууд ч нэмэгдэж эхэллээ. 2019 онд түүнийг олон тэмцээн хүлээж байна.

Холимог тулааны спортыг сонгож, тууштай хичээллж байгаа О.Пүрэв ивээн тэтгэгчтэй болов. 2019.01.30
Холимог тулаанч О.Пүрэв 2019 оны тэмцээнийг ялалтаар эхлүүлэв. 2019.01.26 Улаанбаатар.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-01-30 103.10.23.95

Од болходоон нол нь байгаа юм биш Хэчээж зүтгэж тулалдаж яваадаан гол нь байгаа юм
Пүрэв бол ард түмний хүү Тийм дээ ч ард түмэн хайрлаж дэмжэж байна
Чадалыхаа хэрээр иргэд дэмжэх хүн мөнөөс мөн аАмдарах гэж зүтгэж яваа жэргийн нэг эр хүн
Монголчууд хүн бүр Амьдарлыхаа төлөө төлөө энгэж зүтгэдэг бол Монгол улс хөгжөнө

Avatar

Mongol 2019-01-30 103.57.93.205

Amjilt

Avatar

Irgen 2019-01-30 218.158.64.229

Ene huu ooriin hucheer uhaan suuj amidrald holoo olson jiriin negen mgl zaluu, iim zaluusig sn demjih heregtei

Avatar

Зочин 2019-01-30 103.26.193.168

шаана биз танай сайт од болгоогүй зурагтаар гараад фэисбоокээр хүмүүс мэддэг болсон юм.

Avatar

dorj 2019-01-30 121.45.218.74

Ganboldoo bayar hurgeye! Mongol er hunee demjsend!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж