О.Пүрэвт санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

О.Пүрэвт санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

О.Пүрэвт санхүүгийн дэмжлэг үзүүлжээ

Холимог тулааны олон улсын тэмцээн энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод болж, 57 кг-ын жинд О.Пүрэв Казахстаны тамирчин Г.Сагдатовичийг ялсан билээ. Тэрбээр спортод өөрийгөө зориулсан нэгэн. Тэгвэл түүний хичээл зүтгэлийг үнэлж өнөөдөр “Монгол Корпорейт хотел” ХХК болон бизнесмен Т.Ганболд нар дэмжин ажиллахаар болж, ялалтыг нь таван сая төгрөгөөр мялаасан байана. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаараа мэдээлж, “Анхны дэмжлэг том байгууллагадаа болон Монгол ахан дүүсдээ маш их баярлаж явдаг шүү” гэсэн байна.

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн урд зам дээр ус, ундаа зарж амьдралаа залгуулдаг байсан О.Пүрэвийг манай сурвалжлах баг АМЬДРАЛД ХАЙРТАЙ ХОС сурвалжлагаараа олон нийтэд хүргэсэн билээ. Энэхүү сурвалжлагын дараа тэрбээр олон нийтэд танигдаж, тулааны спортод өөрийгөө зориулж яваа түүнийг дэмжих дэмжигчид нэмэгдсэн юм.

О.Пүрэв 2004 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн ч 2007 онд холимог тулааныг сонгон тасралтгүй хичээллэж байгаа юм. Тэрбээр “MGL-1”-ийн 2013 оны аварга бөгөөд Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь билээ. Олон түмэнд хүндлэгдэж яваа О.Пүрэв энэ оны анхны тэмцээнийг ялалтаар эхлүүлж, холимог тулааны дэлхийн аварга болох мөрөөдлөө бага багаа ахиулсаар байна. Мөн түүнийг дэмжих байгууллагууд ч нэмэгдэж эхэллээ. 2019 онд түүнийг олон тэмцээн хүлээж байна.

Холимог тулааны спортыг сонгож, тууштай хичээллж байгаа О.Пүрэв ивээн тэтгэгчтэй болов. 2019.01.30
Холимог тулаанч О.Пүрэв 2019 оны тэмцээнийг ялалтаар эхлүүлэв. 2019.01.26 Улаанбаатар.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж