НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг маргаашнаас өгнө

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг маргаашнаас өгнө

НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг маргаашнаас  өгнө

Иргэдийн дансанд маргаашнаас эхлэн 2018 оны НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг шилжлүүлэх нь ээ. Энэ тухай дөнгөж сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.  Нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгоно.

Өмнөх онтой харьцуулахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын хувь хэмжээ өмнөх оныхоос 40 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 2017 онд 680,000 хүнд 78 тэрбум төгрөг олгожээ.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт багтаан шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Мөн шинэ он гарахаас урьтаж, зарим иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо авсан. Уг асуудалтай холбогдуулж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг чөлөөлнө гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тухайн үед мэдэгдэж байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас эл асуудлыг хэлэлцээд, чөлөөлжээ.

Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд 2017 оны долдугаар сард Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж