Ард түмний хандиваар боссон гэх гэрүүдийг жагссан иргэдэд сугалаа татуулж, олгохоо Ж.Батзандан гишүүн мэдэгдсэн ч хөдөлгөөний гишүүд “Гэрийг иргэдэд олгохгүй” гэдэг тайлбар хийж буй. Хэлсэн үгэндээ эзэн болоогүй Ж.Батзандан гишүүнийг иргэд "Мурилаа, жагсагчид хоосон хоцорлоо" гэж шуугиж байна.
“МАНАН” дэглэмийн эсрэг Монгол түмний хөдөлгөөн, “Нэхүүл” хөдөлгөөний гишүүд Сүхбаатарын талбайд барьсан 40 гэр нь хувь хүмүүсийн өөрсдийнх нь гэр, мөн төрөөс олгосон гэр тул жагссан иргэдэд өгөх боломжгүй. Дараагийн тэмцэлд ашиглана гэдгээ мэдэгдээд буй. Нэгэнтээ гэрүүдийг жагссан иргэдэд олгохгүй нь тодорхой болсон тул ЖДҮчдэд хариуцлага тооцоход ашиглах хэрэгтэй гэсэн санал санаачилгыг зарим иргэд тавьж байна.
Жилийн гурван хүүтэй олгогддог ЖДҮХС-гийн зээлээс 20 шахам УИХ-ын гишүүний хамаарал бүхий компаниуд авсан гэдэг мэдээлэл цацагдаж буй. Саяхан дөрвийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-д оруулж ирсэн. Гэвч УИХ-аас Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ. Дээрх шийдвэрээс болж, хуулийнхан шалгалтыг өргөн хүрээтэй явуулах боломж хязгаарлагдсан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ