Украины Ерөнхийлөгчийн сонгуульд П.Порошенко, Ю.Тимошенко нар өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд П.Порошенко, Ю.Тимошенко нар өрсөлдөнө

Украины Ерөнхийлөгчийн сонгуульд П.Порошенко, Ю.Тимошенко нар өрсөлдөнө

Украины Ерөнхийлөгч Петро Порошенко ирэх гуравдугаар сарын 31-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө өчигдөр /2019.01.29/ албан ёсоор зарлалаа. Ерөнхийлөгчийн сонгуульт ялалт байгуулж, бүрэн эрхийн хугацаагаа дахин таван жилээр сунгаж чадвал Украиныг НАТО-ын цэргийн эвсэл болон Европын холбоонд элсүүлэх нь гол зорилго байх болно гэв.

Чихрийн “Рошен” үйлдвэрийн захирал, Украины хамгийн баян хүмүүсийн нэг, 53 настай Петро Порошенко нь Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг төрийн эрхээс буулгасан олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа 2014 онд тус улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэрбээр сонгуульд ялалт байгуулбал Украины зүүн нутагт энх тайван байдал тогтоож, Крымийг ОХУ-аас буцаан авахаа амлажээ.

Өдгөө 58 настай Юлия Тимошенко нь Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж байсан, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа өрсөлдөж байсан туршлагатай юм. Тэрбээр 2011 онд ерөнхийлөгч Виктор Януковичийн засаглалын он жилүүдэд ОХУ-тай хийсэн байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээнд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 7 жилийн хорих ял сонсож, эдэлсэн. Харин 2014 онд Украинд төр засаг солигдсоны дараа суллагдаж байжээ.

Тэднээс гадна Украины сөрөг хүчний тэргүн Юрий Бойко, Батлан хамгаалахын сайд асан Анатолий Гриценко тэргүүтэй 13 хүн нэр дэвшихээ зарлаад байна.

Эх сурвалж: DW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж