УИХ-ын дараагийн даргад Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн нэр хүчтэй яригдаж байгаа. Ц.Нямдоржийн хувьд өөрөө ч хөөцөлдөлгөө сайтай байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл хуульч Б.Гүнбилэг Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болох хууль зүйн эрхзүйн үндэслэлгүй гэж мэдэгдлээ. Энэ талаар Б.Гүнбилэгээс тодрууллаа.
-Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болох хууль эрх зүйн үндэслэлгүй гэж та мэдэгдсэн. Ямар үндэслэлээр ингэж мэдэгдэх болов?
-Цэцээс “УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын бүрэн эрхэд удаа дараа халдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно” гэж шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нэгэнт гарсан учраас өөрчлөгдөхгүй. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд эсвэл тав, арван жилийн дараа Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хүчингүй болно гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас Ц.Нямдорж сайдын хувьд УИХ-ын дарга болох Үндсэн хуулийн эрх зүйн орчин байхгүй.
-2007 онд гарсан Үндсэн хуулийн шийдвэр одоо ч хүчинтэй гэсэн үг үү?
-Үндсэн хуулийн шийдвэр ердийн хууль болон УИХ-ын бусад тогтоолоос давуу хүчин чадалтай.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ