Баавгайн эд эрхтнийг наймаалахыг завдсан этгээдүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Баавгайн эд эрхтнийг наймаалахыг завдсан этгээдүүдийг баривчилжээ

Баавгайн эд эрхтнийг наймаалахыг завдсан этгээдүүдийг баривчилжээ

“Эмээлт” түүхий эдийн зах орчмоос хүрэн баавгайн эд эрхтнийг хууль бусаар худалдаалах зорилгоор тээвэрлэж явсан гэмт этгээдүүдийг 2019 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр үйлдэл дээр нь баривчилжээ.

Тодруулбал, гэмт этгээдүүд "Тоёота карина" маркийн тээврийн хэрэгслээр нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэн, арьс, толгойг худалдаалахаар Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирсэн байсан аж. Уг хэргийг одоогоор Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгаж байна. Хэргийг Дорнод аймагт оршин суух хаягтай этгээдүүд үйлджээ.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж