Британийн парламентын гишүүнд хорих ял оноов | News.MN

Британийн парламентын гишүүнд хорих ял оноов

Британийн парламентын гишүүнд хорих ял оноов

Британийн парламентын гишүүнд хорих ял оноов

Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн Фиона Онасанья тус улсын парламентын сүүлийн 30 жилийн түүхэнд хорих ял авсан анхны гишүүн болжээ. 2017 оны долдугаар сард 50 км/цагийн хурдтай явах замд 66 км/цагийн хурдтай явсан нэгэн машины камерын бичлэг цагдаагийнхны анхаарлыг татсан байна.

Онасанья өөрийгөө буруугүйг мэдэгдээд, хэдийгээр тус автомашин өөрийнх нь нэр дээр байдаг ч тухайн үед жолоог өөр хүн барьж байсан гэж мэдүүлжээ. Шүүхээс түүний гэм буруутайг тогтоосны дараа Хөдөлмөрийн намын гишүүнчлэлээс нь хассан байна. Хэдийгээр тэрбээр өөрөө жолоо барьж яваагүй нь тогтоогдсон ч өнгөрсөн мягмар гаригт Old Bailey-ийн шүүхээс түүнд гурван сар хорих ял оноожээ. Фиона Онасанья давж заалдахаа мэдэгдсэн байна.

Фиона Онасанья 2017 оны зургадугаар сард парламентын гишүүнээр 12 жилийн турш ажилласан Стюарт Жексоныг ялж, Хөдөлмөрийн намаас парламентад сонгогджээ. Тэрбээр сонгууль дууссанаас хойш ердөө зургаан долоо хоногийн дараа хурд хэтрүүлсэн хэргээр ийн шийтгүүлсэн байна.

Онцлоход, Британийн парламентаас 1991 онд Терри Филдс гишүүн татвараа төлөөгүйн улмаас 60 хоног шоронд хоригдох ял авч байсан аж.

Эх сурвалж: The Telegraph

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зүйрлэшгүй сайхан дүрэм журам 2019-01-30 64.119.17.230

Ёс зүй гэж ийм л байдаг даа.76аа.3 өндрөө.манайд бол хэрэгжишгүй ичмээр дамшиг дөө.

Avatar

Зочин 2019-01-30 66.181.177.171

PArliamentiin gishuunii haldashgui buren erh gej manai heden hulgaich luivarchid aluurchid huchindegchdiin har tolgoigoo hamgaalsan hamgaalalt shuudee

Avatar

Lavlaa 2019-01-30 139.5.217.91

"БҮХ ЗҮЙЛ ХУУЛИЙН ДАГУУ" гэж энэ байх даа

Avatar

zochin 2019-01-30 59.153.113.208

huulitai turtei udirdlagatai hariutslagatai uls iim bdiim bna oo manai uls turch gej sugselzej usan tolgoi chadavrguigeeree onigoo bolood bgaa ichih nuurgui hulgaichid luivarchid bugdeeree unshih boltugai

Avatar

Зочин 2019-01-30 182.160.1.5

yuuu? iim yum baidag aa? Buur gaihchlaa. Argagui de yamar manaih bish

Avatar

Зочин 2019-01-30 202.179.26.187

Ёоо ямар аймаар хатуу хууль вэ. Энэ хуулиар монголчууд бүгд шоронд орох юм байна. Машиныг нь өөр хүн бариад хурд жаахан хэтрүүлээд 3 сар шоронд хоригдож үзээ хусуулаад өндөр хашаан дотор гүйж явах уу. Ёстой яршиг байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж