Британийн парламентын Нийтийн танхимын гишүүн Фиона Онасанья тус улсын парламентын сүүлийн 30 жилийн түүхэнд хорих ял авсан анхны гишүүн болжээ. 2017 оны долдугаар сард 50 км/цагийн хурдтай явах замд 66 км/цагийн хурдтай явсан нэгэн машины камерын бичлэг цагдаагийнхны анхаарлыг татсан байна.
Онасанья өөрийгөө буруугүйг мэдэгдээд, хэдийгээр тус автомашин өөрийнх нь нэр дээр байдаг ч тухайн үед жолоог өөр хүн барьж байсан гэж мэдүүлжээ. Шүүхээс түүний гэм буруутайг тогтоосны дараа Хөдөлмөрийн намын гишүүнчлэлээс нь хассан байна. Хэдийгээр тэрбээр өөрөө жолоо барьж яваагүй нь тогтоогдсон ч өнгөрсөн мягмар гаригт Old Bailey-ийн шүүхээс түүнд гурван сар хорих ял оноожээ. Фиона Онасанья давж заалдахаа мэдэгдсэн байна.
Фиона Онасанья 2017 оны зургадугаар сард парламентын гишүүнээр 12 жилийн турш ажилласан Стюарт Жексоныг ялж, Хөдөлмөрийн намаас парламентад сонгогджээ. Тэрбээр сонгууль дууссанаас хойш ердөө зургаан долоо хоногийн дараа хурд хэтрүүлсэн хэргээр ийн шийтгүүлсэн байна.
Онцлоход, Британийн парламентаас 1991 онд Терри Филдс гишүүн татвараа төлөөгүйн улмаас 60 хоног шоронд хоригдох ял авч байсан аж.
Эх сурвалж: The Telegraph
Холбоотой мэдээ