Ц.Нямдорж сайдыг УИХ-ын даргаар дахин томилж огт болохгүй | News.MN

Ц.Нямдорж сайдыг УИХ-ын даргаар дахин томилж огт болохгүй

УИХ-ын даргын томилгоо

Ц.Нямдорж сайдыг УИХ-ын даргаар дахин томилж огт болохгүй

Ц.Нямдорж сайдыг УИХ-ын даргаар дахин томилж огт болохгүй

ОРШЛЫН ОРОНД: Ц.НЯМДОРЖИЙГ УИХ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛЖ БОЛОХГҮЙ ШАЛТГААН

УИХ-ын дарга М.Энхболдыг 2019.01.30-ны өдөр чөлөөлөх шийдвэрийг УИХ гаргасантай холбогдуулан дараагийн дарга хэн байх вэ гэдгийг ойрын өдрүүдэд УИХ-аар шийдвэрлэх гэж байна. УИХ-ын дарга болох боломжтой хэмээн хамгийн хүчтэй яригдаж буй нэр дэвшигчдийн нэг бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж. Энэ хүн УИХ-д тасралтгүй 7 удаа сонгогдож, гурав дахь удаагаа ХДХ-ийн сайдын алба хашиж буй ч маш олон ноцтой асуудал гаргаж байсан юм. Ц.Нямдорж сайдыг УИХ-ын дарга болгож болохгүй хэд хэдэн шалтгаан байна (эдгээр үндэслэлээр Ц.Нямдорж гэж хүнийг сайдаар томилох, УИХ-д сонгохгүй байх ёстой байсан).

Нэгд, Ц.Нямдорж сайд Үндсэн хуулийн үзэл санаанд харш эсхүл бодлогын хувьд алдаатай олон хуулийг боловсруулж батлуулахаар улайрч байна. Тэрээр Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүрэн гаргах нэмэлт өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуульд оруулах төслийг боловсруулж Засгийн газраар УИХ-д өргөн бариулсан бөгөөд үүнийг УИХ ойрын үед хэлэлцэх гэж байна. Хэрэв УИХ энэ төслийг баталж Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай. Мөн, Ц.Нямдорж сайд Өмгөөллийн хуулийн төслийг санаачилсныг УИХ хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хэрэв энэ хууль батлагдвал хууль дээдлэх зарчмын нэг баталгаа болсон хараат бус, хариуцлагатай хуульч мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Монголын Хуульчдын холбоог хүчийг нь саринаж, устахийн зэрэгцээ ёс зүйн ноцтой зөрчил гаргасан өмгөөлөгч нарт хариуцлага тооцож чадахгүй болно, улмаар иргэд муу хуульчдаас болж хохирдог болно, хуульчид итгэх итгэл алдагдана. Мөн, энэ сайдын удирдаж буй ХЗДХЯ шашин шүтэх эрх чөлөөг ноцтой зөрчих Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хууль эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчих Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль зэрэг хуулийн төслийг боловсруулж удахгүй өргөн барих гэж байна. Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга болбол энэ мэт Үндсэн хууль зөрчсөн, судалгаа, үндэслэл муутай хуулиуд ногоон гэрлээр батлагдана.

Хоёрт, Ц.Нямдорж гэж хүн хэвлэлээр ёс зүй, шударга ёс хамгийн ярьдаг мөртлөө үйл ажиллагаагаараа үүнийгээ олон удаа зөрчсөн. Жишээлбэл, саяхан хуульч Д.Мөнх-Эрдэнэ ““бидний үеийнхэн Ц.Нямдорж гуайгаас юу сурах юм? Ямар үлгэр дуурайл түүнээс авах юм бэ? Эрдэнэт үйлдвэрт хүүгээрээ дамжуулж бараа шахдагийг нь сурах юм уу? Монголын хамгийн хөрөнгөтэй хүмүүс амьдардаг хороололд нэг баян нөхрийн байранд үнэгүй шахуу түрээсээр амьдардгийг нь сурах юм уу? Эрх мэдлээ ашиглаж хоригдлуудаар зус­ландаа уул хяр шиг том хаус байшин бариулаад, түүн рүүгээ “Нямдоржийн гүүр” нэртэй гүүр бариулсныг нь сурах юм уу? Улс төрийн сүртэй мэдэгдэл хийж нийгмийн сэтгэл зүйг үймүүлэн, өөрийгөө тодруулдгийг нь сурах юм уу? ЖДҮС-гаас жирийн иргэдэд очих ёстой мөнгийг эрх мэдлээ ашиглан авчихсан УИХ-ын гишүүдийг Ц.Нямдорж нар улайм цайм хамгаалаад гарахыг сая ард түмэн харлаа. Ийм Хууль зүйн сайдтай байж болох уу” гэсэн ярилцлага өгсөн байна лээ. Энд тоймж хэлсэн зүйл бүгд үндэслэлтэй бөгөөд хэвлэлээр бичигдэж ирсэн, сайд өөрөө ч заримыг нь ичихгүй зөвшөөрч байсныг бид мартаагүй.

Гуравт, Ц.Нямдорж сайд өнгөрсөн 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа удаа дараа явуулж, бас оролцож байсан юм. Жишээлбэл, 1992 оны Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч болон 16 шүүгчээс бүрдэж байсан бол 2002.07.04-ны өдрийн Шүүхийн тухай хуулиар уг шүүхийг Ерөнхий шүүгч болон 10 шүүгчээс бүрдүүлэхээр өөрчилж, 6 шүүгчийг чөлөөлсөн нь шүүгчийн хараат бус байдалд ноцтой халдсан. Ц.Нямдорж нь тухай үед ХЗДХ-ийн сайд байсны хувьд 2002 оны Шүүхийн тухай хуулийг өргөн мэдүүлж батлуулсан, үүнийгээ өөрөө бахархаж ярьдаг. Салбарын сайд уг нь шүүгчийн хараат бус байдал руу ноцтой халдаж байгааг зогсоох үүрэгтэй байсан ч энэ үүргээ умартаж өөрөө оролцоод, “манлайлаад” явсан.

Ц.Нямдорж сайдын Үндсэн хууль ноцтой зөрчсөн үйлдлийг Монголчууд бүгд мэднэ.  Тэрээр 2004-2007 УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийг удаа дараа ноцтой зөрчсөнийг нь Үндсэн хуулийн цэц хоёр удаа тогтоож, УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг 2007 онд гаргаж байсан. Хангалттай баримт нотолгоо бүхий энэ үйл явдлыг иргэдэд болон УИХ-ын гишүүдэд сануулах үүднээс энэ нийтлэлийн хүрээнд 2007 онд Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг яагаад Үндсэн хууль зөрчсөн бөгөөд огцруулах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бэ гэдгийг танилцуулж, Цэцийн уг шийдвэрийн ач холбогдлыг харуулах болно.

УИХ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ ДӨРВӨН ХУУЛЬ “ЗАССАН” НЬ

УИХ-аас 2006.01.27-нд баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэг (51.1, 51.2, 51.3, 51.4)-т хуулийн төслийг хэлэлцэх, батлах, эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох журмыг хатуу чанд зохицуулсан байсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийг баталсны дараа холбогдох байнгын хороо болон УИХ-ын Тамгын газар нь эцсийн найруулга хийсэн хуулийг хянаж УИХ-ын даргад эцсийн хувилбарыг танилцуулах бөгөөд УИХ-ын дарга ийнхүү ирүүлсэн хуулийн эцсийн найруулгыг хянаж УИХ-д танилцуулахыг зөвшөөрдөг байсан. УИХ-ын дарга болон Тамгын газрын ЕНБД “эцсийн найруулгыг хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж” болохоор заажээ. Хуулийн эцсийн найруулга хийж УИХ-д танилцуулах хугацааг түүний хэмжээ, цар хүрээ, холбогдох Байнгын хорооны саналыг харгалзан УИХ-ын дарга тогтоохоор хуульчилсан байсан. УИХ-ын даргын тогтоосон энэхүү хугацааны дотор хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулж, УИХ уг эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрдөг байсан. УИХ-д ийнхүү танилцуулснаас хойш УИХ-ын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчлохоор зохицуулсан байсан.

Гэтэл, Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг ноцтой зөрчиж, дараах дөрвөн хуулийн эцсийн найруулыг УИХ-д танилцуулснаас хойш олон тооны засварыг дур дурдсан хоногийн дараа дур зоргоор оруулсан:

(1) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006.07.06-ны өдөр 93.0 хувийн саналаар баталж, 2006.07.20-ны өдөр эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсан Авлигын эсрэг хуульд 2006.09.08-ны өдөр буюу ажлын 40 өдрийн дараа ёсчилсон;

(2) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006.07.08-ны өдөр 83.7 хувийн саналаар баталж, 2006.07.20-ны өдөр эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсан Ашигт малтмалын тухай хуульд 2006.08.05-ны өдөр буюу ажлын 10 өдрийн дараа ёсчилсон;

(3) УИХ-ын чуулганы 2006.07.20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулснаас хойш 2006.09.27-ны өдөр буюу ажлын 49 өдрийн дараа, 10-р сарын 10-ны өдөр буюу ажлын 58 өдрийн дараа, 10-р сарын 17-ны өдөр буюу ажлын 63 өдрийн дараа ёсчилсон;

(4) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулснаас хойш 2006.09.07-ны өдөр буюу ажлын 35 өдрийн дараа, 9-р сарын 11-ний өдөр буюу ажлын 37 өдрийн дараа, 9-р сарын 19-ны өдөр буюу ажлын 43 өдрийн дараа, 9-р сарын 26-ны өдөр буюу ажлын 48 өдрийн дараа, 10-р сарын 3-ны өдөр буюу ажлын 53 өдрийн дараа ёсчилсон.

Энэ үед УИХ-ын дарга Ц.Нямдорж эдгээр дөрвөн хуульд хийсэн засвараа УИХ-д танилцуулаагүй байсан. Мөн, тэрээр дэгийн дагуу дээр дурдсан дөрвөн хуулийг ажлын 3 өдрийн дотор ёсчлох ёстой байсан ч ажлын 10-60 өдөр өнгөрсний дараа ёсчилжээ.

УИХ-ын дарга Ц.Нямдорж эцсийн найруулгыг танилцуулсан дээрх дөрвөн хуульд агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахуйц засварыг хийжээ. Жишээлбэл, эцсийн найруулгыг нь танилцуулсан Авлигын эсрэг хуулийн 21.1-т зааснаар АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилохоор заасан байжээ. Гэтэл, УИХ-ын дарга Ц.Нямдорж АТГ-ын дарга, дэд даргыг томилох саналыг УИХ-ын дарга гаргахаар болгож энэ заалтыг өөрчилсөн нь “агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахуйц засвар” мөн.  Мөн, Ашигт малтмалын тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэл, хайгуул хийх ашигт малтмал ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байжээ. Гэтэл УИХ-ын дарга Ц.Нямдорж уг хуулийн 1.1-ийг “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж товчлоод “хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах” гэсэн нэг том зорилгыг нь хасчихжээ. Цэц мэдээлэл гаргасан доктор, профессор Ж.Бямбаа нарын иргэд “Ийнхүү байгаль орчинг геологи, уул уурхайн салбарт хамгаалах онцгой чухал асуудлыг хуулийн зорилтоос хассан нь бүтцийн шинжтэй засвар биш” хэмээн үзсэн.

УИХ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ ҮНДСЭН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН, ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛТЭЙГ ЦЭЦ ТОГТООСОН НЬ

УИХ-ын дарга Ц.Нямдоржийн дээрх үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн талаар иргэд хоёр удаа Цэцэд мэдээлэл өгч шийдвэрлүүлсэн. Цэц Д.Ламжав, Р.Бурмаа, Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, Л.Цог, П.Болд нарын мэдээллээр маргаан үүсгэж 2007.03.02-д гаргасан дүгнэлтдээ УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын аль хэдийнэ баталсан хуулийн эцсийн найруулгыг агуулга, бодлого, зарчмын хувьд зассан, ийнхүү зассан хуулиудаа УИХ-д танилцуулахгүйгээр ёсчилсон нь Үндсэн хууль ноцтой зөрчсөн гэж шийдвэрлэсэн (Ц.Нямдоржийн маргаан I). Б.Лхагважав, Д.Ламжав, Р.Бурмаа нар өөр хуулиуд зассан асуудлаар мэдээлэл гаргахад Цэц маргаан үүсгэж 2007.05.23-нд шийдвэрлэхдээ Ц.Нямдорж мөн л Үндсэн хууль зөрчсөн төдийгүй энэ үйлдэл нь түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно гэж дүгнэсэн (Ц.Нямдоржийн маргаан II).

Цэц УИХ-ын дарга Ц.Нямдорж дээр дурдсан дөрвөн хуулийг зохих хугацаанд буюу ажлын 3 өдрийн дотор ёсчлоогүй гэдгийг нотлох баримтаар тогтоосон. Мөн, УИХ-д эцсийн найруулга нь танилцагдсан хуулиудыг агуулга, бодлого, зарчмын хувьд засаж, УИХ-д танилцуулж зөвшөөрөл авалгүйгээр ёсчилосон гэдгийг мөн тогтоосон. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн эдгээр үйлдэл нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн 51-р зүйлийг зөрчсөн, улмаар “УИХ-ын хуралдаанаар хуулийн төсөл, хэлэлцэх, батлах, шийдвэр гаргахдаа УИХ-ын чуулган хуралдааны дэгийг баримтална” гэсэн УИХ-ын тухай хуулийн 32.1-ийг зөрчсөн учраас Ц.Нямдорж эдгээр үйлдлээрээ ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхийг зөрчсөн гэжээ.

УИХ-ын дарга Ц.Нямдорж дээрхи хуулиудын эцсийн найруулгыг танилцуулсны дараа тэдгээрт засвар хийх талаар УИХ-ын гишүүдээс зөвшөөрөл авсан гэж өөрийгөө зөвтгөж байсан боловч Цэц ийм зөвшөөрөл өгөх асуудлыг “УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгд зохицуулагдаагүй” гэдгийг дараах хоёр үндэслэлээр Цэц 2007.05.23-ны дүгнэлтээрээ тогтоосон:

1.Аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн. УИХ-д эцсийн найруулга танилцуулсан хуульд засвар хийх эрхийг УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын гишүүдээс зөвшөөрөл авсан гэх тайлбар, түүнчилэн хуульд оруулсан засварыг УИХ-д танилцуулалгүйгээр шууд ёсчилсон үйлдэл нь дээрхи зарчимтай зөрчилдөж байна.

2.УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-аас зөвшөөрөл авсны дагуу ажилласан гэх боловч энэ нь УИХ-аас гарч буй шийдвэр эрх зүйн актын хувьд хэлбэржсэн, түүнчилэн эрх зүйн холбогдох акттай зөрчилдөөгүй байх шаардлагыг хангаагүй байна.

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II нь Монгол Улс дахь эрх зүйт төр (хууль дээдлэх ёс)-ийн хамгийн тодорхой илэрхийллүүдийн нэг байсан юм. УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны дэг болон УИХ-ын тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон учраас тэрээр хууль дээдлэх зарчмыг зөрсөн. “Аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн” бөгөөд УИХ-д эцсийн найруулга танилцуулсан хуульд засвар хийх зөвшөөрлийг УИХ-ын гишүүдээс авсан гэх тайлбар, түүнчилэн хуульд оруулсан засварыг УИХ-д танилцуулалгүйгээр шууд ёсчилсон үйлдэл нь дээрхи зарчимтай зөрчилдөж байна гэж Цэц шийдвэрлэсэн. Хэрэв төрийн байгууллага, албан тушаалтан Үндсэн хууль болон хуулиар зөвшөөрөөгүй эрх мэдлийг хэрэгжүүлбэл энэ нь хууль бус төдийгүй түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэсэн жишгийг Цэц тогтоосон. Эрх зүйт төрийн тухай энэ ойлголт бол хууль дээдлэх ёс (the rule of law)-ны талаарх хамгийн эртний үзэл баримтлалын нэг юм. Эртний Грекийн Афинд хууль төрийг хязгаарладаг бөгөөд “иргэд хуулиар хориглосноос бусдыг хүссэнээрээ хийх нь чөлөөтэй” гэсэн үзэл байсан (Brian Z. Tamanaha, On The Rule of Law: History, Politics, Theory (2004)) бол үүн дээр нэмж “хуулиар зөвшөөрснөөс бусдыг төрийн байгууллага болон албан тушаалтанд хориглоно” гэх үзлээр хууль дээдлэх ёсны агуулга баяжсан. Монголын эрдэмтдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү ойлголтыг Цэц албан ёсоор баталгаажуулж хэрэглэсэн нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд чухал алхам болсон.

Цэц Ц.Нямдоржийн маргаан II дээр Эрх зүйт төрийн нэг суурь зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйд албан ёсоор оруулж хэрэглэсэн учраас үүгээрээ Эрх зүйт төрийн бусад зарчмыг хүлээн зөвшөөрч хэрэглэх боломжийг нээснээрээ ач холбогдолтой. Эрх зүйт төр гэсэн нэр томьёо Үндсэн хуульд байхгүй. Гэвч, Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчид “хууль цаазат төр”-ийг бүтээж байгаа хэмээн ойлгож Үндсэн хуулийг 1992 онд баталсан бөгөөд энэхүү ойлголтынх нь илэрхийлэл бол Үндсэн хуулийн 1.2-т буй “хууль дээдлэх ёс” болсон юм.

Энэхүү маргаанууд дахь Цэцийн шийдвэрүүд нь улс төрийн эрх мэдлийг Үндсэн хууль зөрчиж хэрэгжүүлбэл түүнийг Үндсэн хууль давж үйлчилнэ гэдгийг харуулсан учраас хууль дээдлэх ёсны соёлыг төлөвшүүлэхэд нэмэрлэсэн. Цэцийн шийдвэрүүд гарсны дараа УИХ дахь олонхын нам болох МАХН (одоогийн МАН) Ц.Нямдоржийг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулахын эсрэг санал өгч албан тушаалд нь хэвээр үлдээсэн. Гэвч, Цэцийн шийдвэрийг дэмжиж байсан сөрөг хүчин, иргэд, хэвлэлийнхний шахалтаас болж Ц.Нямдорж УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдсөн. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаанаасаа болж өндөр ранкын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн анхны тохиолдол болсон юм. Хэдийгээр УИХ-ын гишүүн болон Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөнийг Цэц 1994 онд хэд хэдэн удаа тогтоож байсан боловч эдгээр албан тушаалтны аль нь ч үүнээс болж албан тушаалаасаа огцорч эсхүл чөлөөлөгдөж байгаагүй.

Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II нь хууль тогтоох ажиллагааны чанар ямар муу байгааг харуулж, Цэцийн оролцоотойгоор энэхүү гажуудлыг илрүүлж, хууль тогтоох ажиллагааг Үндсэн хууль болон хуульд нийцүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон. УИХ-ын дарга Ц.Нямдорж иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар нэмэлт тайлбартай холбогдуулан 2007.05.21-ний өдөр Цэцэд дараах нэмэлт тайлбар ирүүлжээ:

УИХ 2006.07.20-нд олон хуулийн эцсийн найруулгатай танилцсан, энэ бүхэлдээ нэг л процесс байсан. Ийнхүү танилцсан процесс нь ч маш товч байсан. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 5 мөр 38 үгнээс, Хүн амын орлогын албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 3 мөр 20 үгнээс, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 3 мөр 21 үгнээс, Авлигын эсрэг хуулийн найруулгатай танилцсан процесс 10 мөр 89 үгнээс бүрдэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүдээс ямар нэгэн санал гаргаагүй, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн найруулгыг танилцуулах үеэр гишүүн Ц.Баярсайхан, Р.Раш, Д.Идэвхтэн нар асуулт асууж, санал байр сууриа илэрхийлсэн, бусад нь санал гаргаагүй болно.

Энэ өдрийн хуралдаан бүхэлдээ 20-иод хуулийн эцсийн найруулгыг сонсох, чуулганы хуралдааныг хаах ажилд зориулагдсан, үдийн завсарлагааг эс тооцвол дундаа завсарлагагүй явагдаж хуулиудын редакц сонссон, танилцуулсан хуулиудыг найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын засварыг хэрхэн хийх, ёсчлох зарчмаа хэрхэн тогтох, найруулгын засвар хийж ёсчлох зөвшөөрлийг Байнгын хороо, Тамгын газар, УИХ-ын даргад ямар хэмжээ хязгаарын дотор өгөх, засвар хийсэн бол УИХ-д дахин танилцуулах эсэхийг хэлэлцэж харилцан ойлголцон нэгдсэн байр суурьт хүрсэн ийм л хуралдаан болсон.

2006.07.20-нд УИХ нэг өдрийн дотор 20-иод хуулийн эцсийн найруулгыг сонсжээ. УИХ ийм богино хугацаанд ийм олон хуулийн эцсийн найруулга бүрийг анхааралтай уншиж хянаад ёсчлох зөвшөөрөл өгөх боломжгүй. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн энэхүү нэмэлт тайлбар нь хууль тогтоох ажиллагаа ямар чанаргүй явагдаж байсныг харуулсан. Ц.Нямдорж УИХ-ын даргын хувьд хууль тогтоох ажиллагаанд ийм хөнгөн хуумгай хандаж байгааг хуулийн дагуу засаж залруулах үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, тэрээр хууль тус бүрт хангалттай анхаарал хандуулан хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэх, энэ тал дээр УИХ-ын гишүүдийг манлайлан ажиллах үүрэгтэй байсан ч үүнийхээ оронд УИХ-ын дарга Ц.Нямдорж эдгээр 20-иод хуулийнхаа дөрвийг нь өөрөө засаж ёсчилсон нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн явдал. Иргэд Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II дөрвөөс бусад хуулиудтай холбогдуулан мэдээлэл Цэцэд гаргасан эсэх тодорхойгүй бөгөөд энэ талаар Цэц шийдвэр гаргаагүй. 20-иод хуулийг батлах ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй учраас УИХ-аас тусгай ажлын хэсэг гаргаж шалгах, зөрчил гарсан бол залруулах шаардлагатай байсан ч ийм ажлын хэсэг байгуулагдаагүй.

ДҮГНЭЛТ

Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II нь Цэцийн түүхэн дэх хамгийн шилдэг шийдвэрүүдэд зүй ёсоор тооцогдохоос аргагүй юм. Учир нь, Цэц УИХ-аас баталсан хуулиудыг агуулга, бодлого, зарчмын хувьд өөрчлөн зассан гэдгийг баримтад тулгуурлан тогтоогоод зогсохгүй энэ үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн гэдгийг үндэслэлтэйгээр гаргаж тавьсан. Цэц ихэнх шийдвэртээ үндэслэл бичдэггүй бол энэ маргааныг шийдсэн дүгнэлтүүддээ үндэслэлээ илүү дэлгэрэнгүй бичсэн юм. Мөн, “аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн” гэдгийг Цэц дүгнэлтдээ бичсэн нь энэхүү маргааныг шийдвэрлэх чухал үндэслэл болсон төдийгүй эрх зүйт төр Монголын Үндсэн хуулийн салшгүй хэсэг учраас түүний бусад бүх зарчмыг төрийн аливаа байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал болсон. УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль ноцтой зөрчсөн нь түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэж Цэц Ц.Нямдоржийн маргаан II дээр шийдвэрлэсэн боловч УИХ дахь олонх түүнийг огцруулахын эсрэг санал авч үлдсэн. Гэхдээ, хуульчид, эрдэмтэд, иргэдийн шахалтаар Ц.Нямдорж хүсэлтээ өгч УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөхөд хүрсэн нь Үндсэн хуулийн цэцийн үндэслэл бүхий зөв шийдвэр олон нийтийн өргөн дэмжлэгээр хүч орон биелсэн эерэг жишиг болсон. Үндсэн хууль зөрчсөн нэг маргааныг амжилттай сайн шийдвэрлэх нь дараа дараагийн олон чухал маргааныг ингэж шийдвэрлэх суурь болж өгдөг. Маргаан тус бүрийг нэг нэгээр нь үндэслэлтэй зөв шийдвэрлэх замаар төрийн байгууллага, албан тушаалтны дур зорго хазаарлагдаж, иргэний үндсэн эрх, эрх чөлөө хамгаалагдаж, Эрх зүйт төрийг цогцлуулдаг билээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор,

хууль зүйн доктор О.МӨНХСАЙХАН

2019.01.30

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-30 66.181.184.239

Ц.НЯМДОРЖ ЖДҮЧИН ЯЛЛАГДАГЧ ГИШҮҮДЭЭ ХАМГААЛЖ ҮЛДСЭНЭЭС НЭР ХҮНД НЬ НАВС УНАЛАА ЕРӨНХИЙ ПРОКУРОР НЬ ТҮДГЭЛҮҮҮЛЭХ САНАЛ ОРУУЛЖ ИРЖ БАЫХАД ХЗДХ САЙД НЬ УААН ЦАЙМ ХАМГААЛЖ ҮЛДСЭН НЬ ОЛОН ТҮМЭНД ҮНЭХЭЭР ТААЛАГДААГҮЙ ЁС ЗҮЙГЭЭ УМАРТСАН .БИ Ц.НЯМДОРЖ ГЭДЭГ ХҮНИЙ ШҮТЭН БИШРЭГЧ БАЙЛАА.ОДОО ХАРАХААР ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙДАГ БОЛСОН ШҮҮ.

Avatar

Зочин 2019-01-30 66.181.176.118

Эргүү төлөг шиг хүнээр яанаа

Avatar

Зочин 2019-01-30 66.181.176.118

Ярьсан хэлсэнээ санахаа байсан тархи толгой нь тал ажилладаг хүнээр их хурал аа удирдуулждээ монгол орон хаашаа яваад байнаа

Avatar

Зочин 2019-01-30 103.111.68.3

Яач ч бодсон Нямдорж шүү дээ

Avatar

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2019-01-30 103.111.68.3

Монгол төрд энэ цаг үед бол Нямдорж л их хурлын дарга болж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд заавал орох ёстой хүн. түүнийг болчих вий гэсэн хүмүүс л их сандрах юм даа.

Avatar

Зочин 2019-01-30 103.111.68.3

ЭНЭ БОЛ НӨГӨӨ ЛҮНДЭНДПОРЖОО ХАМГААЛЖ Л БАЙНА ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ЛҮНДЭНДОРЖ МОНГОЛИЙН ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ЯРЬДАГ. ХУУЛЬЧ БИШ ФИЛОСОФИЧ ХҮН ШҮҮ ДЭЭ. ӨӨРИЙНХӨӨ ШАВИАР ИЙМ ЮМ ХЭЛҮҮЛЖ Л БАЙНА ДАА ӨНӨӨ ЦАГТ ИХ ХУРЛЫН ДАРГАД ЯГ ТОХИРОХ ХҮН БОЛ НЯМДОРЖ ЮМ ДАА

Avatar

Зочин 2019-01-30 202.9.43.177

Нямдоржийг болгох нь зөвөө …. Шалихгүй амьтан болчихвол нөгөө Женко , Топор хоёр нь оодорчихноо …

Avatar

Zochin 2019-01-30 202.126.89.66

Hulgaichuud odoo Nyamdorjiig songogdvol hudaldaj avch chadahguigee medej baigaa bolohoor uhen hatan uzej baina. Oor busdiig nairah amarhan ashiglaad hirtei dotooj shigee tailaad haychihaa medej baigaa.

Avatar

бибид 2019-01-30 202.72.244.219

Энэ Эрдэнэтийн 49%-нхан, бусад луйврынхан боож үхэх гээд энэ хүнийг тавиулахгүй гэж их үзэж байна даа.Энэ хүн тавигдвал үүрээ эвдүүлсэн шоргоолжнууд болно биз. Үндсэн хууль зөрчих яахав. Энэ хэд саалийн ганц үнээ шиг Эрдэнэтийг ард түмнээс нь хулгайлчихаж байдаг аймаар гарууд даа

Avatar

Tumuruu 2019-01-30 64.119.16.206

Нямдорж гэдэг хүнийг ард түмэн 7 удаа сонгосон юм шүү.

Avatar

Болор 2019-01-30 202.126.89.208

Хулгайч нар их сандарч байна.Хөлсний бичээч нар өнөөдрийн хэдэн төгрөгний төлөө ирээдүйгээ огт бодохгүй байгаа нь харамсалтай.Энэ ийг бичиж буй нөхрийн үр хүүхдүүд мафийн өмнө тэдний улыг долоож амьдрах гэж байгааг ойлгохын дээдээр ойлгож байна.Чи их жижигхэн байна.Ард түмэн чамаас илүү сэтгэнэ.Чам шиг далдаак хүүхдэд хичээл зааж байгаа нь монголын эмгэнэл.Одоо цагт хамгийн зөв сонголт Ц.Нямдорж.

Avatar

Зочин 2019-01-30 202.126.89.81

БИ НЯМДОРЖИД САНЛАА ӨГСӨН ЯРЬЖ БУЙ ЗҮЙЛД НЬ ИТГЭСЭЭН ГЭТЭЛ ЭНЭ ХУГАЦААНД ЗОРИГИЙН ХЭРЭГ ТАГ ЧИГ СОНГУУЛИЙН ҮЕЭР ҮНСЭЭД БАЙСАН ЭНХБОЛДЫГОО 60 ТЭРБУМ ҮНЭН ГЭЛЭЭ ТИЙМ Л ШУДРАГА ХҮН ЮМ БОЛ ТЭР ҮЕД НЬ ХЭЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ БОЛ ЖДҮ ДЭМЖИХГҮЙ ГЭЭД БАЙСАН ХАМГААЛААД Л ҮЛДЭЭСЭН ОДОО БИ ДЭМЖИХЭЭ БОЛИСОН ЭНЭ ЗАЛУУ ЗӨВ ЗҮЙТЭЙ БИЧИЖ ГЭЖ БОДОГДОЖ БАЙНА ШАЛ ХУДЛАА ПОПРОГЧ БАЙНА ГЭЖ ОЙЛГООД БАЙГАА

Avatar

Зочин 2019-01-30 150.129.141.44

зхэр

Avatar

Монгол хүн 2019-01-30 202.21.100.210

2007 онд асуудал үүсээд орондоо хууль засаад байна гэж байсан. Тухайн үед юу болж байсанг сая л ойлгов.

Avatar

Зочин 2019-01-30 202.9.42.253

Явж явж хамгийн новшийн амьтан чинь энэ нөхөр шүү дээ.

Avatar

БИ НИМДОРЖДЭЭН ХАЙРТАЙ 2019-01-30 90.76.70.66

УГ НЬ МАНАЙ ДӨРВӨДҮҮД КИТДЭД ДУРГЭЭ. харин энэ НИМДОРЖ л дуртай золиг юмуудаа.Өэр күмүн байкгүй бол хөэркийг дакиад тавьчихаа яадийн . одоо хууль засахгүй байлгүй. каширсан л гэж яраид байхаар нь ак нь сонгосоншдээ.

Avatar

Уншигч 2019-01-30 91.20.54.251

😁 нүдээ нээгийч ко.

Avatar

ТЭНЭГ МАЛ 2019-01-30 90.76.70.66

ШУДРАГА БУСЫН ХОНГИЛИЙН ТҮЛХҮҮР НЯМДОРЖИД БАЙГААГ МЭДДЭГДЭГГҮЙ МАЛ УУ ЧИ?

Avatar

ЗОЧИН 2019-01-30 202.131.233.190

ҮНДСЭН ХУУЛЬ УДАА ДАРАА ЗӨРЧСӨН,ХУУЛЬ ЗАССАН НЬ ХУЛЬ ХУЛГАЙЛСАНТАЙ АДИЛ УЧРААС ҮХЦ ЭНЭ ХҮН ХУУЛЬ ЗӨРЧСӨН,УИХ-ЫН ДАРГАД ТЭНЦЭХГҮЙ ОГЦРОХ ЁСТОЙ ГЭЭД УИХ ОГЦРУУЛСАН,ОДОО ДАХИН ЭНЭ СУУДАЛД СУУХ ХУУЛЬ,ЁС ЗҮЙН ЭРХГҮЙ ХҮН, ЭРДЭНЭТЭЭС ХҮҮГЭЭРЭ ДАМЖУУЛЖ МӨНГӨ ЭД ХӨРӨНГӨ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДАНА,ХУУЛЬ ХУЛГАЙЛНА, ИЙМ ХҮН УИХ-ЫН ДАРГА ХИЙХ ЭРХ БАЙХГҮЙ, ХЭРЭВ НЯМДОРЖ УИХ-ЫН ДАРГА БОЛБОЛ ЭСЭРГҮҮЦЭЛ ОРОН ДАЯАР ӨРНӨЖ ХӨӨЖ ЗАЙЛУУЛНА.

Avatar

Нэрээр яакийн бээ? 2019-01-30 90.76.70.66

ЗӨВӨӨ ЗӨВ. х***а ЭНХБОЛДООСЭЭН саллаа. ОДОО х*******н НОТЛОГДСОН ТАГНУУЛ Нимдоржээн тавьяа. Муусаын калкууд түр барина гэж юү байкав, көөркийс.

Avatar

зочин 2019-01-30 66.181.168.8

IP хаяг чинь харагдаад байна мал минь.

Avatar

зочин 2019-01-30 202.131.225.150

Монголд хууль гууль болдгийн гол шалтгаан нь нямдоржид байгаа юм. тэр туйлын бялдууч, микрафон авахаараа шууд шударга царайлаад долд үедээ дан монгол улсын эсрэг ажилласан. хятадын талд ажилласан, үндсэн хуулиас эхлээд 4 хууль зассан зэрэг нь насаар нь шоронд суулгах бүрэн үндэслэл. оюутан байхдаа цээжилсэн хэдэн хулиасаа өөр юу тогтоох, шинэ нийгмийг хүлээн авах чадваргүй энэ хөгшин төгцөг одоо монгол төрөөс зайлаасай билээ. улсаар тоглож дууслаа, улсад гай удаж одоо болсон

Avatar

Зочин 2019-01-30 66.181.160.59

Түмэнд нүүрээ барсан Нямка нэг ч хэрэг сенсаци будлиан шийдэж чадахгүй.Тиймээс зайлах гэж чичирч байгаа.Шүдгүй арслангийн сул тал болно.40 тэнэг Хүрэлсүхтэйгээ нэг тэнэг хашгираа хууль зүйн сайдтай 2020 онд орохоос өөр ажилгүй.Худлаа сенсаци тарьж уурхай руу дайрч,ганц нэг хүн барьж оноо авах гэж оролдоно..

Avatar

ХУУЛЬЧ 2019-01-30 103.26.195.41

ХАМГИЙН ТОМООР НЬ ХАРАХ ЮМ БОЛ АРД ТҮМНИЙ ХУУЛЬ ТОГТООХ ХАМГИЙН ТОМ ЭРХИЙГ УДАА ДАРАА ХУЛГАЙЛСАН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ХҮН ЮМ БАЙНА. ЭДИЙН ХУЛГАЙЧИД ЗӨӨЖ ЧАДАХААРАА ХУДЛГАЙЛДАГ БОЛ ЭРХИЙН ХУЛГАЙЧ ТАНЫГ ХҮН ГЭЖ ХЭЛЭГДЭХ ХАМАГ ҮНЭТ ЗҮЙЛИЙГ БУЛААЖ АВЧЭЭ. ТА БИД МАЛААС ӨӨРЦГҮЙ БОЛСОН ГЭСЭН ҮГ. МАНЖ БИДЭНД ӨӨРИЙГӨӨ ТОХИНУУЛАХ ЭРХ ӨГЧ БАЙСАН ЮМ ШҮҮ. БОГД ХААНЫ ЭРХЭНД ХАЛДАЖ БАЙГААГҮЙ ЮМ БИЛЭЭ.

Avatar

Зочин 2019-01-30 66.181.179.231

Энэ нямдорж шунал юунд хүрэгдэгийг хуулийн хүн мэддэг л баймаар шоронгийн хаалгаойрхон онгорхой байгааг анзаараад байнаадаа.ккк

Avatar

Жгаб 2019-01-30 139.5.219.18

Одоо болимоор юм

Avatar

Унш 2019-01-30 202.126.89.89

Энд сэтгэгдэл бичиж байгаа улсууд юу ч ойлгохгүй бна гэж баймааргүй юм, ийм улайрцан улсууд юуг хамгаалаад бна бэ. Яагаад ч дарга битгий хэл төрд ойртуулж болохгүй гэдгийг нь хэрүүлээр биш хуулийн заалт гаргалгаатай тайлбарлаад бга юм бишүү. Ингэтлээ бас хэн нэгнийг тахин шүтэх гэж харамсалтай, нутаг нуга ах дүү байж болноо хуульгүй монгол эргээд та нарыг хяргана.

Avatar

Уншигч 2019-01-30 202.126.89.89

Энд сэтгэгдэл бичиж байгаа улсууд юу ч ойлгохгүй бна гэж баймааргүй юм, ийм улайрцан улсууд юуг хамгаалаад бна бэ. Яагаад ч дарга битгий хэл төрд ойртуулж болохгүй гэдгийг нь хэрүүлээр биш хуулийн заалт гаргалгаатай тайлбарлаад бга юм бишүү. Ингэтлээ бас хэн нэгнийг тахин шүтэх гэж харамсалтай, нутаг нуга ах дүү байж болноо хуульгүй монгол эргээд та нарыг хяргана.

Avatar

Зочин 2019-01-30 188.62.88.27

Horchin har durvudiin shees

Avatar

Зочин 2019-01-30 139.5.218.193

ХҮМҮҮСЭЭ, ХАРААРАЙ! Ц.НЯМДОРЖ УИХ-ЫН ДАРГА БОЛОХ СУРАГ ТӨДИЙГӨӨР ЭНЭ ХУЛГАЙЧИД ТАЛ ТАЛД ЯАЖ АЙЖ САНДАРЧ БАЙНА!!! ТЭР ТУСАМ НЬ ЭХ ОРОНЧ, ТӨРИЙН НЭГ ТУЛГУУР Ц. НЯМДОРЖИЙГ ДЭМЖИЖ ХАМГААЛЦГААЯ!!! ЭДГЭЭР БУЗРУУДЫН БИЧИЖ БАЙГАА БҮГД ХУДАЛ, ГҮТГЭЛЭГ ШҮҮ!!! МОНГОЛ ЯЛНАА!!!

Avatar

Зочин 2019-01-30 188.62.88.27

Za bitgii s*** durvudiin umhii unertei tochigoo.

Avatar

Зочин 2019-01-30 202.131.228.99

haha manan-iinhan nyamkagaas ih l jiirhej baigaa yum baina gej unshigdaj baina

Avatar

Зочин 2019-01-30 103.111.68.3

МАНАН-Г АЙЛГАХ, АРИЛГАХ ТУУШТАЙ ЗОРИГТОЙ ХҮНИЙГ ЧАМААС АСУУХГҮЙ ТОМИЛНОО..

Avatar

Зочин 2019-01-30 139.5.218.193

ХҮМҮҮСЭЭ, ХАРААРАЙ! Ц.НЯМДОРЖ УИХ-ЫН ДАРГА БОЛОХ СУРАГ ТӨДИЙГӨӨР ЭНЭ ХУЛГАЙЧИД ТАЛ ТАЛД ЯАЖ АЙЖ САНДАРЧ БАЙНА!!! ТЭР ТУСАМ НЬ ЭХ ОРОНЧ, ТӨРИЙН НЭГ ТУЛГУУР Ц. НЯМДОРЖИЙГ ДЭМЖИЖ ХАМГААЛЦГААЯ!!! ЭДГЭЭР БУЗРУУДЫН БИЧИЖ БАЙГАА БҮГД ХУДАЛ, ГҮТГЭЛЭГ ШҮҮ!!! МОНГОЛ ЯЛНАА!!!

Avatar

bi 2019-01-30 202.9.42.27

Тэнэгт малаа, ядаж бичсэн зүйлийг уншаач. Юу ч уншилгүй бичиж байх юм, мал сэтгэлгээтэй хүнэнцэр байх юм даа

Avatar

Зочин 2019-01-30 182.160.2.85

Энхболдыг олон сарын турш өчнөөн юм болж байж огцруулаад оронд нь түүнээс долоон дор шударга дүрд тоглодог хүнийг арай томилохгүй байлгүй.

Avatar

Зочин 2019-01-30 188.62.88.27

Umhii durvudiin tochigo, horchin durvudiig Mongoliin torois zailuuah yostoi

Avatar

Иргэн 2019-01-30 150.129.141.20

Нямдорж гуайг дэмжиж байнаа Одоо л хийдэг цаг

Avatar

Зочин 2019-01-30 202.126.88.55

Нямдорж энэ олон удааХЗ сайд хийхдээ ядахдаа авто замын ослыг багасгах ажилюу ч хийгээгүй шүү дээ

Avatar

Иргэн 2019-01-30 202.131.239.170

Бид хэт гэнэн, хэтэрхий тэнэг юм даа. Эдгээр асуудлуудыг нь мартчихсан магтаад л тууж яваа. Эд нар даварч даам гарах нь ч бидний л тэнэгийнх. Энэ Нямдорж гэдэг хүнээс уул нь бүх нийтээрээ туйлийн болгоомжлох ёстой юм бна шдээ

Avatar

Songogch 2019-01-30 195.46.106.44

Tegvel odoo Lundeegee tavihaas daa Enjgtuvshin ni hir yum medehgui

Avatar

mongol 2019-01-30 150.129.140.236

Ih l notstoi asuudluud bn

Avatar

Монгол 2019-01-30 103.26.193.107

Алтан авгайтай хамтраж олон луйвар хиисэн дээ, хэрэг наймаалцах талаар хамгийн чадвартай ундэслэгч нь тиймээс монголд том хэрэг хэзээ ч илэрдэггуй , иим л юм хиидэг .

Avatar

1111111 2019-01-30 203.91.119.163

МАНАН-н сайт үхэхнээ, баахан захиалгат нийтлэл бичүүлээд л. Нямка та нарт худалдагдахгүй, өш хонзон санана гэж айж байна уу?

Avatar

Шударга 2019-01-30 103.9.90.130

ХХХ банкны хөл гар хөлсний баагийнууд Эрдэнэтийг алдах болсоноор шээс нь гоожих гээд нохой мэт хуцаж байх. Сая Э.Зоригтын өгсөн ярилцлага Ц.Нямдоржыг юуны төлөө явж байгааг тодотгосон гэж харагдаж байна.

Avatar

Зочин 2019-01-30 103.9.90.130

ХХХ банкны хөл гар хөлсний баагийнууд Эрдэнэтийг алдах болсоноор шээс нь гоожих гээд нохой мэт хуцаж байх. Сая Э.Зоригтын өгсөн ярилцлага Ц.Нямдоржыг юуны төлөө явж байгааг тодотгосон гэж харагдаж байна.

Avatar

Жинэхэн Манангийн том толгойлогчийн нэг 2019-01-30 202.9.43.136

“бидний үеийнхэн Ц.Нямдорж гуайгаас юу сурах юм? Ямар үлгэр дуурайл түүнээс авах юм бэ? Эрдэнэт үйлдвэрт хүүгээрээ дамжуулж бараа шахдагийг нь сурах юм уу? Монголын хамгийн хөрөнгөтэй хүмүүс амьдардаг хороололд нэг баян нөхрийн байранд үнэгүй шахуу түрээсээр амьдардгийг нь сурах юм уу? Эрх мэдлээ ашиглаж хоригдлуудаар зус­ландаа уул хяр шиг том хаус байшин бариулаад, түүн рүүгээ “Нямдоржийн гүүр” нэртэй гүүр бариулсныг нь сурах юм уу? Улс төрийн сүртэй мэдэгдэл хийж нийгмийн сэтгэл зүйг үймүүлэн

Avatar

Зочин 2019-01-30 139.5.218.193

ХҮМҮҮСЭЭ, ХАРААРАЙ! Ц.НЯМДОРЖ УИХ-ЫН ДАРГА БОЛОХ СУРАГ ТӨДИЙГӨӨР ЭНЭ ХУЛГАЙЧИД ТАЛ ТАЛД ЯАЖ АЙЖ САНДАРЧ БАЙНА!!! ТЭР ТУСАМ НЬ ЭХ ОРОНЧ, ТӨРИЙН НЭГ ТУЛГУУР Ц. НЯМДОРЖИЙГ ДЭМЖИЖ ХАМГААЛЦГААЯ!!! ЭДГЭЭР БУЗРУУДЫН БИЧИЖ БАЙГАА БҮГД ХУДАЛ, ГҮТГЭЛЭГ ШҮҮ!!! МОНГОЛ ЯЛНАА!!!

Avatar

Зочин 2019-01-30 202.9.42.27

өмнө 202.9.42.27
Тэнэгт малаа, ядаж бичсэн зүйлийг уншаач. Юу ч уншилгүй бичиж байх юм, мал сэтгэлгээтэй хүнэнцэр байх юм даа

Avatar

Zochin 2019-01-30 202.126.89.66

Erdenetiig ter chigeer ni hulgailj avahiig surah uu tegeed?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж