“Маск” продакшны уран бүтээлчид “Хүлэгү пикчерс” кино компанитай хамтран “Соёлын довтолгоо” уран сайхны киног бүтээж, үзэгчдэд хүргээд удаагүй байна. Одоогоос 60 жилийн өмнөх түүхийг өгүүлэх "Соёлын довтолгоо" киноны гол дүр Монгол Улсын гавьяат жүжигчин М. Баярмагнай сэгсгэр Сэрээтэрийн дүрд тогложээ. Сонирхуулахад, сэгсгэр Сэрээтэрийг 80 настай хөгшин болгохын тулд ОХУ-ын мэргэжлийн нүүр хувиргалтын баг ажилласан гэнэ.
“Соёлын довтолгоо” киноны зураг авалт 2018 оны зургадугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Гүн нуурын эрэг дээр эхэлж, сар гаруй хугацаанд үргэлжилжээ. Киноны найруулагчаар Д.Мөнхбат, зургийн даргаар Ц.Ганзориг, ерөнхий зураачаар Н.Батжаргал нар ажилласан бол гол дүрд М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, А.Гэрэлцэцэг, Х.Цасчихэр, олны хэсэг буюу нутгийн ардын дүрд Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид оролцон тоглосон байна.
Холбоотой мэдээ