Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өчигдөр 19 цагийн үед үер бууж, нэлээд хэдэн айл урссан гэнэ. Ус ихтэй борооны улмаас шатахуун түгээх станцуудын шатахуун руу ус орж ихээхэн хүндрэл үүсээд байгаа аж. Түүнчлэн, гэр хорооллын айлуудын жорлон барих гээд ухсан гурван метр гүн нүхээр дүүрэн ус тогтсон байна. Хүчтэй аадар бороо орж байгаа учраас тус сумын цахилгааныг өчигдөр 20 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар тасалсан аж.
Б.Анхаа
Б.Анхаа