Д.Гантулгыг хорих шаардлагагүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Д.Гантулгыг хорих шаардлагагүй гэж үзжээ

Д.Гантулгыг хорих шаардлагагүй гэж үзжээ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Дорждугарын Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иржээ.

Шүүх хуралдаан өнөөдөр /2019. 01.30/13:30 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд товлогдсон байна. Хэргийг сануулахад,  УИХ-ын гишүүн Д.Гантулга нь иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж улмаар УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Одоо энэ хэрэг прокурорын хяналтын шатанд байгаа юм.

НЭМЭЛТ: Шүүхээс Д.Гантулгыг цагдан хорих шаардлагагүй гэж шийдвэрлэсэн бөгөөд Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж