Катарын шигшээ баг анх удаагаа тивийн аваргын шигшээд шалгарав

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Катарын шигшээ баг анх удаагаа тивийн аваргын шигшээд шалгарав

Катарын шигшээ баг анх удаагаа тивийн аваргын шигшээд шалгарав

Хөлбөмбөгийн Ази тивийн АШТ-ий хагас шигшээ тоглолт өндөрлөлөө. Японы шигшээ багтай аваргын төлөө өрсөлдөх багаар Катарын шигшээ баг тодорсон байна. Испани мэргэжилтэн Ф.Санчесаар удирдуулсан Катарын шигшээ баг хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч АНЭУ-ын шигшээ багтай тоглож 4-0 харьцаатай хожсон. Катарын шигшээ баг хагас шигшээд ялалт байгуулснаар түүхэндээ анх удаагаа тивийн аваргын шигшээд шалгарч байна.

Дэлхийн аваргад оролцож үзээгүй ч 2022 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах Катарын шигшээ баг тивийн аваргад маш өндөр ач холбогдол өгч байгаа ажээ. Катарын шигшээ баг ААШТ-д хамгийн өндөр амжилтаа 19844, 1988 онд үзүүлж байсан бөгөөд амжилтаараа 5-р байранд бичигдэж байсан бол 2011 онд дунд шөвөгт шалгарсан байдаг.

ААШТ-ий шигшээ тоглолт 2 сарын 1-нд Аби Даби хотын “Zayed Sports City Stadium” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж